|
Видео

Шинэ мэдээ

АНУ Куба улсын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авжээ

АНУ Куба улсын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авжээ

 

Эмч нарын хөдөлмөрийг мөлжиж байгаатай холбоотойгоор эмнэлгийн гадаад хөтөлбөрийг хариуцдаг Куба улсын албан тушаалтнуудын эсрэг АНУ визийн хязгаарлалтын арга хэмжээ авна хэмээн АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус мэдэгдэлдээ дурджээ.

 

"Хилийн чанад дахь эмнэлгийн хөтөлбөрийн хүрээнд эмч нарын хөдөлмөрийг ашиглах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой Куба улсын албан тушаалтнуудын эсрэг АНУ-ын Төрийн департамент хориг арга хэмжээ авж байна. Эмч нар аюултай нөхцөлд олон цаг амралтгүй ажиллахаас өөр аргагүйд хүрч байна” хэмээн баримт бичигт дурджээ.

Үүнтэй холбоотойгоор Куба улсын хилийн чанад дахь эмнэлгийн хөтөлбөр хэрэгжиж буй газруудад эмч нарын хөдөлмөрийг ашиглахыг эсэргүүцсэн арга хэмжээ авахыг Ортагус бусад улсад уриалжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler