|
Видео

Шинэ мэдээ

АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

 

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн 50 жилд анх удаа газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social" нийгмийн сүлжээндээ мэдэгджээ. Тус үйлдвэрийг Техас муж улсын Браунсвилл хотод барихаар төлөвлөж байна. 

Уг төслийн нийт хөрөнгө оруулалт 300 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр АНУ-ын эрчим хүчний салбарын түүхэн дэх хамгийн том төсөл болох юм. Төслийг "America First Refining" компани Энэтхэгийн эрчим хүчний томоохон корпорац болох "Reliance Industries"-тай хамтран хэрэгжүүлэх ажээ. 

 

 

 

Шинэ үйлдвэрийг дэлхийн эрчим хүчний салбар дахь АНУ-ын давамгайллыг бэхжүүлэх стратегийн хүрээнд барих бөгөөд дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангах, мөн экспортын боломжийг өргөжүүлэх зорилготой юм.

 

 

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, уг төслийг хэрэгжүүлснээр өндөр цалинтай мянга мянган ажлын байр бий болж, тус улсын аж үйлдвэрийн суурийг улам бэхжүүлэх ажээ. 

 

 

 

“Энэ бол АНУ-ын түүхэн дэх хамгийн том хэлэлцэл юм. Америкийн ажилчид, эрчим хүчний салбар, мөн Өмнө Техасын гайхалтай оршин суугчдын хувьд том ялалт юм! Их хэмжээнийн хөрөнгө оруулж буй Энэтхэг дэх манай түншүүд болон Энэтхэгийн эрчим хүчний хамгийн том хувийн компани болох "Reliance Industries"-т баярлалаа” гэж Д.Трамп бичжээ.

 

 

Газрын тос боловсруулах шинэ үйлдвэр баригдсанаар АНУ-д олон арван жилийн турш үргэлжилсэн боловсруулах хүчин чадлын дутагдлыг арилгана гэж үзэж байна. Мөн энэ төсөл нь эдийн засгийн шууд ашиг өгөхөөс гадна дотоодын хэрэглэгчдэд эрчим хүчний үнийг тогтворжуулах, нефтийн зах зээлийн гадаад хүчин зүйлсээс хамааралт байдлыг бууруулах зорилготой байна. 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler