|
Видео

Шинэ мэдээ

Туулын хурдны зам Л.Оюун-Эрдэнийн худ Т.Өгөөдэйбаатартай холбоотой нь баримтаар нотлогджээ

Туулын хурдны зам Л.Оюун-Эрдэнийн худ Т.Өгөөдэйбаатартай холбоотой нь баримтаар нотлогджээ

 

Туул гол дагуух хурдны замын бүтээн байгуулалт нь байгаль орчны ноцтой асуудлыг хөндөж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэ уг төсөлд ихээхэн ач холбогдол өгч, дэмжихийг олон нийтэд хүртэл уриалж байгаа.

Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэх “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн бизнесийн сүлжээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай холбогдож буй баримт ил боллоо. "China Hyway group limited" компанийн 70% эзэмшигч нь Хуваймонголиа ХХК. Хуваймонголиа ХХК ны 30% эзэмшигч нь Хоржавын Амгалан.

 

сонин mn

“China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалан  “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийнхаа Гадаад харилцаа хариуцсан захирлаар өөрийн найз Цэвгээгийн Эрдэнэбилэгийг ажиллуулдаг. Тэгвэл Цэвгээгийн Эрдэнэбилэг нэрээр хайлт хийж үзвэл 2016 оны нэгдүгээр сарын 12-нд Чинбаатарын Өгөөдэйбаатартай “Сино мон грийн инвестмент” ХХК-ийг хамтран байгуулж, долоон жил хамтран эзэмшээд 2023 онд татан буулгасан бүртгэл гарч ирж байна.

 

Харин Чинбаатарын Өгөөдэйбаатар нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн бэр Ө.Өгөөмөрийн аав буюу худ нь гэдгийг олон нийт мэддэг болсон. 

 

Тэгэхээр “China Hyway group limited” компанийн Монгол талын хамтрагч Х.Амгалангийн найз, “Нордэрн рөүт транспорт” ХХК-ийнх нь Гадаад харилцааны хариусан захирал Ц.Эрдэнэбилэг нь Монголын бүхэл бүтэн 3.5 сая хүнээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатартай бизнесийн хамтрагч болж таарч буй нь санаандгүй тохиолдол эсэхийг хууль хяналтын байгууллага даруй шалгах ёстой!

Э.Солонго

sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler