|
Видео

Шинэ мэдээ

Ертөнц хэтэрхий хурдан тэлж буйг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байна

Ертөнц хэтэрхий хурдан тэлж буйг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байна

 

Одон орон судлаачдын олон улсын баг ертөнц хэр хурдтай тэлж байгааг харуулсан хамгийн тодорхой хэмжилтийн нэгийг танилцууллаа. Энэ шинэ хэмжилт удаан хугацаанд шийдэгдээгүй байсан асуудлыг цэгцлэхийн оронд харин ч анхаарахгүй өнгөрч боломгүй болгож байна.

Эрдэмтэд орчлон ертөнцийн тэлэлтийн хурдыг тодорхойлохдоо хоёр үндсэн аргыг удаан хугацаанд ашиглаж ирсэн. Нэг арга нь ойр орчмын одод болон галактикууд хоорондын зайг олох байдлаар тэлэлтийн хурдыг хэмжих. Нөгөө арга нь их тэсрэлтээс үлдсэн бичил долгионы ашиглан өнөөдрийн тэлэлтийн хурд ямар байх ёстойг таамагла.

Энэ хоёр аргын нарийвчлал өндөр учир ижил хариу гаргах ёстой. Гэвч бодит байдал дээр тийм биш байдаг юм. Ойр орчмын ертөнцийг ажиглахад тэлэлтийн хурд нэг мегапарсек тутамд секундэд 73 километр орчим гардаг. Гэтэл бичил долгионд суурилсан тооцоолол нь мегапарсек тутамд секундэд 67 эсвэл 68 км тэлдэг гэх тооцоололд хүргэдэг юм. Энэхүү зөрүү нь бага мэт боловч статистикийн алдаа гэж үзэхэд дэндүү том. Үүнийг одон орон судлаачид "Хабблын зөрчилдөөн" гэж нэрлэдэг. Тус зөрчилдөөн олон өөр даасан судалгаанууд дээр дахин дахин ажиглагдсаар байна.

Энэ удаагийн судалгааг явуулсан эрдэмтэд хэмжилтийн нарийвчлалыг сайжруулахын тулд олон арван жил хийсэн сансрын ажиглалтыг нэгдсэн нэг тогтолцоонд оруулжээ. "H0 Distance Network" хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн энэхүү ажил нь сансрын тэлэлтийн хурдыг шууд хэмжсэн хамгийн нарийн үр дүнг гаргав. Эрдэмтэд судалгааныхаа үр дүнг "Astronomy & Astrophysics" сэтгүүлд нийтлүүлжээ. Тэдний хэмжилтээр тэлэлтийн хурд буюу Хабблын тогтмол 73.50 ± 0.81 км/секунд/мегапарсек гэж гарсан байна. Эрдэмтэд энэхүү хэмжилтээ 1 орчим хувийн нарийвчлалтай хийжээ. Энэ шинэ хэмжилтээс харвал бичил долгионд суурилсан хэмжилттэй харьцуулахад ертөнц илүү хурдан тэлж байгаа аж.

Судлаачид энэ хэмжилт нь зөвхөн Хабблын тогтмолыг шинээр хэмжсэн утга биш, харин өнгөрсөн олон жилүүдэд хийгдсэн бие даасан хэмжилтүүдийг нэгтгэсэн зүйл гэж тайлбарласан байна.

Эрдэмтэд ганц техник ашиглахыг оронд сансарт зай хэмждэг хэд хэдэн аргыг нэгтгэсэн аж. Тодруулбал гэрэлтэлт нь тодорхой Цефейд төрлийн одод, улаан аварга одод, Ia төрлийн шинэ одод болон зарим төрлийн галактикуудыг ашиглан орон зайг хэмжсэн юм.

Ингэж олон өөр аргаар орон зайг хэмжсэнээр нь үр дүнг олон талаас нь шалгах боломжийг олгодог. Аль нэг арга алдаатай байсан бол түүнийг хасахад эцсийн хариу өөрчлөгдөх ёстой. Тэгвэл арга болгоныг хасаж үзэхэд эцсийн хариу өөрчлөгдөөгүй аж. Ийм учраас эрдэмтэд шинээр хийсэн хэмжилтдээ итгэх итгэл нь нэмэгджээ.

Судлаачид "Энэ эрдэм шинжилгээний ажил Хабблын зөрчилдөөн хэмжилтийн алдаа гэж тайлбарлах боломжийг үгүйсгэж байна" хэмээсэн байна. Хэрэв Хабблын үнэхээр зөрүү бодитой бол одон орон судлаачдын ойлголтыг өөрчлөх, шинэ физикийн хуулиуд байгаа гэсэн үг.

Хабблын зөрчилдөөн нь энгийн нэг хэмжилтийн асуудал биш, харин орчлон ертөнц хэрхэн ажилладаг талаарх бидний ойлголтыг шинэчлэх хэрэгтэйг харуулж буй гүн гүнзгий дохио байж болох юм.

Эх сурвалж: Science Daily

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler