|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатарын ундны усны гол эх үүсвэр нь гүний ус хэвээр байна

Улаанбаатарын ундны усны гол эх үүсвэр нь гүний ус хэвээр байна

 

Усны зохицуулах хорооны Үнэ тариф, судалгааны газрын дарга Б.Доржбат Улаанбаатар хотын усны нөөц, усны ашиглалт, үнэ тарифын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр нийслэлийн ундны усны гол эх үүсвэр нь 100–150 метрийн гүнээс олборлодог гүний ус бөгөөд одоогоор хамгийн ашигтай хувилбар хэвээр байгааг онцлов. Гэвч зөвхөн гүний усанд найдах нь эрсдэлтэй тул гадаргын болон гүний усыг тэнцвэртэй ашиглах шаардлагатай гэв.

Мөн төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулж дулааны цахилгаан станцууд ашиглаж эхэлсэн нь гүний усны хэрэглээг бууруулах чухал боломж болж байна.

Усны үнийн хувьд Улаанбаатар хотод айл өрх нэг литр усыг 34 мөнгөөр хэрэглэдэг нь зах зээлийн үнээс доогуур түвшин бөгөөд нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах бодлоготой холбоотой аж. Гэхдээ энэ нь усны салбарын санхүүгийн тогтвортой байдалд хүндрэл учруулж байгааг дурдлаа.

 

Ч.Юмчирдулам

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler