|
Видео

Шинэ мэдээ

Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ

Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ

 

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.

Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал хэлэлцсэн чуулганы хуралдааныг удирдсан, улмаар Үндсэн хуулийн цэцээс үүнийг  Үндсэн хуулийн зөрчсөн үйлдэл болсон хэмээн дүгнэж, хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж,  эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байна. 

Энэ нь мөн Монголын парламентын түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Тэгвэл энэ асуудал ОУПХ-ныхны анхааралд очсон байна. Ер нь ийм жишиг ардчилсан засаглалтай улс орнуудад ховор тохиолддог бололтой.  Олон улсын парламентын холбоо нь 1889 онд байгуулагдсан, дэлхийн үндэсний парламентуудын хамгийн том, хамгийн эртний олон улсын байгууллага юм.  Улмаар парламентуудын хамтын ажиллагааг дэмжих, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, олон улсын энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Өөрөөр хэлбэл, ОУПХ нь парламентын засаглалд тулгамдсан ёс зүй, хариуцлага, ил тод байдлын асуудлыг “дотоод хэрэг” гэж орхидоггүй, харин олон улсын жишиг, стандартаар хэлэлцдэг.  УИХ ОУПХ-той хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох, жендерийн үнэлгээ хийх, парламентын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг байна.  Ийм хамтын ажиллагаатай байгууллагын түвшинд Монголын парламентын удирдлагатай холбоотой асуудал яригдсан нь улсын нэр хүнд, парламентын үнэлэмжид нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж буй бололтой.  УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн асуудал нь гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох хүртэл нээлттэй хэвээр байгаа.  Үүн дээр Олон улсын парламентын холбоонд Х.Булгантуяагийн асуудал яригдаж эхэлсэн нь Монголын парламентын засаглал олон улсын хараанд орсныг, дотоодын улс төрийн шийдвэрүүд олон улсын ардчиллын шалгуураар үнэлэгдэж эхэлснийг, цаашид ёс зүй, хариуцлагын асуудлыг “улс төрийн дуулиан”-аар хааж өнгөрөөх боломж хумигдаж байгааг илтгэж байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • JanFon

  • 2026-02-23
  • I was initially havering to uniformity medication online, but my experience with canadian apothecary has been excellent. I needed a medication in search a long-term outfit, and the savings compared to peculiar prices were incredible – strictly a fraction of the cost. sarafem online
    The website was casual to direct, and the intact development from payment to performance was distinctly explained. My pronunciamento arrived in diplomatic packaging within the expected timeframe, solely as their step-by-step direct described. <a href="https://canadianpharmacy-usa.net/product/sumycin/">buy sumycin online</a>
    It's reassuring to certain they task with honourable manufacturers. A conscientious and affordable privilege after managing my health.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler