|
Видео

Шинэ мэдээ

“Евро-5” стандартын авто бензин хэрэглэх шаардлага үүсэж буй гэв

“Евро-5” стандартын авто бензин хэрэглэх шаардлага үүсэж буй гэв

 

Шатахууны үнийн өсөлт, хангамжтай холбоотойгоор өчигдөр АҮЭБЯ-наас мэдээлэл хийв. Уржигдар буюу 22-23- нд шилжих шөнө зарим шатахуун түгээс станц бүтээгдэхүү­­нийхээ үнийг нэмж, АИ-92 литрийг нь 3080-3090 төгрөгөөр зарж эхэллээ хэмээн иргэд шүүмжилсэн. Энэ талаар АҮЭБЯны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газ­рын дарга Ч.Хишигдалай “Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссанаас “Евро-5” стандартын бүтээгдэхүүн бор­­­луулж эхэлжээ. Энэ нь арай өндөр үнэтэй. Гэхдээ бид хүссэн, хүсээгүй “Евро-5” стандартын буюу “Евро-92”-ыг хэрэглэж эхлэхээс өөр аргагүй болсныг анхаарах хэрэгтэй. Иргэдийн амьдрал хүнд байгааг харгалзан “Евро-2” стандарттай АИ-92- ыг хямд үнээр худалдан авч, хэрэглэж ирсэн. Гэтэл Бээжин хотынхон “Евро-6” стандарт руу шилжээд удлаа. Агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндээ бодож бид чанартай, илүү цэвэр түлшийг бодит үнээр нь хэрэглэх шаардлага үүсэж буй. Өнөөдөр (өчигдөр) 2500 тонн шатахуун бууж байгаа учраас орой гэхэд иргэдийн дараалал харьцангуй багасах байх. Бид ачааллаа зохицуулж, түгээлтийг жигд болгохоор ажиллаж байгаа” гэлээ. Ташрамд дурдахад, АИ-92 нэг литр нь 2590 төгрөгийн үнэтэй байна. Харин “Евро-92”-ын ханш литр нь 2920 байсныг 3080-3090 төгрөгт хүргэж үнийг нь нэмлээ хэмээн иргэд гомдоллож буй юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler