|
Видео

Шинэ мэдээ

Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна

 

Хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан боруулах явдал сар шинийн баяртай холбоотойгоор нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах, тусгай зөвшөөрлөгүйгээр гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдсан гэх 563 хуулийн этгээдэд арга хэмжээ тооцсон байна. Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт хийх зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс “Цахим-архи худалдаа” тусгай арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, хуурамч архи согтууруулах ундааны зүйл болон хууль бусаар худалдаалж байгаа эсэхийг хамтарсан хяналт шалгалтаар илрүүлж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт хамтарсан хяналт шалгалтад цагдаагийн байгууллагын 607, Татварын байгууллагаас 77 албан хаагч ажиллаж 1.693 аж ахуйн нэгж, 2.088 иргэнийг шалгаж, гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа зөрж, борлуулсан, түүгээр үйлчилсэн 34 зөрчил илрүүлж, 259 ширхэг 175 литр архи, 215 ширхэг 238 литр шар айраг, бусад, 87 ширхэг 74 литр виски, конъяк согтууруудах ундааг түр хураан авч хоёр аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр, найман иргэнийг дөрвөн сая төгрөгөөр тус тус торгож, 7 зөрчлийг харьяаллын дагуу Татварын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.

Иргэд та бүхэн хууль, дүрмийг чанд мөрдөж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүйгээр сар шиний баяраар гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • JanFon

  • 2026-02-23
  • I was initially hesitant to order medication online, but my happening with canadian pharmacopoeia has been excellent. I needed a medication for a long-term condition, and the savings compared to peculiar prices were incredible – literally a fraction of the cost. otc elocon
    The website was easygoing to direct, and the healthy course of action from payment to transportation was distinctly explained. My hierarchy arrived in discreet packaging within the expected timeframe, solely as their step-by-step guide described. <a href="https://canadianpharmacy-usa.net/product/cycrin/">otc cycrin</a>
    It's reassuring to be sure they production with reputable manufacturers. A conscientious and affordable election after managing my health.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler