БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзав
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзаж, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн COP17 хурлыг амжилттай зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэх талаар талууд санал нэгдсэн байна.
Мөн уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албаныхан, COP17 Үндэсний хорооны төлөөлөл оролцжээ.
Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард зохион байгуулагдах COP17 нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцэхийн зэрэгцээ газрын тогтвортой менежмент, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой хурал болох юм.
Ч.Юмчирдулам
