Видео
Шинэ мэдээ
Бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв
Цахим орчинд сургуулийн багш сурагчаа самбар мөргүүлж байгаа бичлэг цацагдсан. Тухайн хэрэг нь энэ сарын 11-нд болсон үйл явдал аж.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Чингэлтэй дүүргийн нутаг байрлах ЕБС-д 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бага ангийн хүүхдийг сургуулийн багш нь зодсон байна гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.
