|
Видео

Шинэ мэдээ

Б.Дэлгэрсайхан: Дарханы замд олон тойрог хийсэн “Эм Пи Си” ХХК-тай шүүхдэж байгаа, төлөвлөгдөөгүй зургийн 80 хувийг дангаараа хийдэг даам гарсан компани

Б.Дэлгэрсайхан: Дарханы замд олон тойрог хийсэн “Эм Пи Си” ХХК-тай шүүхдэж байгаа, төлөвлөгдөөгүй зургийн 80 хувийг дангаараа хийдэг даам гарсан компани

 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас удахгүй баригдах Лүнгийн замын талаар тодрууллаа. Тэрээр, "Дархан,Сэлэнгийн замаас Лүнгийн зам гурав дахин их ачаалалттай байдаг. Эхний ээлжид 101,7 км автозамыг зургаан эгнээгээр явуулна. Цаашаа Хархорин хүртэл дөрвөн эгнээ болгох зурагтай. Санхүүжилтээ төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтаар хийх төлөвлөгөөтэй байна. 

Шинэ трансаар явна. Дарханы зам шиг зам хуулдаг алдаагаа давтахгүй. Олон тойргийн асуудлаас болж зургийн хийсэн  “Эм Пи Си” ХХК-тай шүүхдэж байгаа. Сайдын ажлаа хүлээж аваад л би  зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. Өнөөдөр ч надтай шүүхдэлцэж байгаа. Үнэхээр даам гарсан компани байна лээ.

Монгол улсад төлөвлөгдөөгүй зургийн 80 хувийг дангаараа хийдэг компани байсан, намайг ажлаа хүлээж авахад. Өмнөх Бор-Өндрийн зам дээр гүүр нь гурван удаа нурж унасан. Бүлэглэл байдаг юм байна, дийлэхгүй юм. Зам барьдаг компани нь дампуурдаг. Зураг нь хийсэн баяждаг 13 давхар байшинтай мундаг том компани байна лээ. Дарханы тойргийн асуудлаас болж олон хүний амь эрсдэж байна. Дахиад шүүхдэнэ. Хэнтий хойшоо Дадал руу эхлүүлсэн замын зургийн бас л олон тойрогтой гаргасан байна лээ. Энэ ажлыг нь зогсоож байгаа" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler