|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдүүд хутга тулгаж, автомашин дээрэмджээ

Хүүхдүүд хутга тулгаж, автомашин дээрэмджээ

 

Автобусны буудлын орчимд зэвсэг хэрэглэн автомашин дээрэмдсэн ноцтой хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өглөөний 05:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, хяналт шалгалтын явцад 15-18 насны хүүхдүүд бүлэглэн, бусдад хутга тулган заналхийлж, "Toyota Aqua" маркийн автомашиныг дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагын шуурхай эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд сэжигтэн этгээдүүдийг саатуулан, одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Сүүлийн үед энэ төрлийн хүнд гэмт хэрэг өсвөр насныхны дунд үйлдэгдэх хандлага ажиглагдаж байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Иймд эцэг эх, асран хамгаалагчд хүүхдийнхээ хэнтэй нөхөрлөж буйд анхаарал тавих, чөлөөт цагаа хаана, хэрхэн өнгөрүүлж байгаад хяналтаа сайжруулах болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тогтмол өгч байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler