|
Видео

Шинэ мэдээ

И.Маск хамгийн том чипний үйлдвэр барьж байна

И.Маск хамгийн том чипний үйлдвэр барьж байна

 

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 23 /Kazinform/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маск “Terafab” хэмээх томоохон төслийг эхлүүлж байгаагаа танилцуулжээ. “Галактикийн соёл иргэншил”-ийг бий болгох алхам гэж үзэж буй энэхүү төслийг “SpaceX”, “xAI” компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн хүрээнд жилд 1 тераватт хүртэлх хүчин чадалтай бичил чипний үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна. Тус үйлдвэрт логик болон санах ойн чип үйлдвэрлэж, угсрах ажээ. И.Маскийн хэлснээр, нарны эрчим хүчийг өргөнөөр ашиглахын тулд жил бүр 100 сая тонн тоног төхөөрөмжүүдийг тойрог замд гаргах шаардлагатай ажээ.

 

Тодруулбал, сансар луу тогтмол ачаа хөөргөх боломжтой дэд бүтцийг бий болгох, нарны энергиэр ажилладаг хиймэл оюунт хиймэл дагуулуудыг байрлуулах, мөн сая сая “Tesla Optimus” хүн дүрст роботуудыг гаргах шаардлагатай байна. 

 

Энэ бүхэнд бичил чип их хэмжээгээр шаардлагатай байгаа ажээ. И.Маскийн тооцоолсноор, зөвхөн “Optimus” роботуудад л гэхэд 100-200 гигаваттын тооцооллын хүчин чадал шаардлагатай байгаа бол хиймэл дагуулуудад тераваттаар хэмжигдэх хүчин чадал хэрэгтэй байна. Дэлхийн хагас дамжуулагчийн салбар өнөөгийн хурдцаар өсөхөд ийм их эрэлтийг одоо ч, 2030 он гэхэд ч хангаж чадахгүй гэж тэрбээр онцолжээ. “Terafab” төсөл нь одоо байгаа үйлдвэрлэлийн боломжууд ба ирээдүйд шаардагдах тооцооллын хүчин чадлын ялгааг багасгах зорилготой.  

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler