|
Видео

Шинэ мэдээ

Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгст цагдаагийн байгууллагаас анхааруулга өгчээ

Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгст цагдаагийн байгууллагаас анхааруулга өгчээ 

Бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед өөрийгөө өндөр барилгууд дээрээс нисэн бууж байгаагаар AI- аар бүтээж, энэхүү видеогоо өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулж байгаа. Энэхүү үйлдэл нь бага, өсвөр насны хүүхдүүд мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авч, даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэж мэдэхээр, шууд бусаар уриалсан сурталчилгаа болж байгаад олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Иймээс иймэрхүү болчимгүй, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул учруулахуйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхад анхаарч ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс анхааруулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler