Улс орнуудын хачирхалтай 20 хоригУлс орнуудын хачирхалтай 20 хориг
Дэлхий даяар хууль дүрэм янз бүр байдаг ч зарим нь үнэхээр итгэмээргүй санагдана. Зарим улсад найзуудтайгаа хамт гүйхийг хориглодог бол, өөр газарт хэт жижиг хөхтэй бол порно кинонд тоглохыг ч зөвшөөрдөггүй. Тэгвэл зарим оронд бүр цэнхэр жийнс өмсөх хүртэл хууль зөрчсөнд тооцогддог гэнэ. Ийм хачирхалтай хоригууд хаана, яагаад үүссэн юм бол?
1. Бурунди: Бүлгээр гүйхийг хориглосон
Тус улсад олон жилийн турш үргэлжилсэн угсаатны зөрчилдөөн ид өрнөж байх үед хүмүүс томоохон бүлгээр гүйдэг байсан нь энгийн дасгал гэхээс илүү утгатай байжээ. Нэг талаас хуримтлагдсан стрессээ тайлах, нөгөө талаас аюултай зэвсэгт бүлэглэлтэй тааралдвал хамтдаа өөрсдийгөө хамгаалах зорилготой байсан аж. Гэвч 2014 оны гуравдугаар сард тухайн үеийн ерөнхийлөгч Пьер Нкурунзиза бүлгээр гүйхийг хориглосон байна. Тэрбээр зарим хүмүүс ийм байдлаар улс төрийн далд үйл ажиллагаагаа нууж байна гэж үзжээ. Үүний улмаас бүлгээр гүйсэн олон хүн, тэр дундаа сөрөг хүчний төлөөлөгчид хүртэл баривчлагдаж, хоригдож байсан тохиолдлууд бий.
2. Туркменистан: Фонограмтай дуу дуулж болохгүй
Энэ хориг нь голчлон томоохон соёлын арга хэмжээ болон телевизийн тоглолтуудад хамаардаг. 2005 онд тухайн үеийн ерөнхийлөгч Сапармурат Ниязов “жинхэнэ урлаг, соёлыг хадгалах” зорилгоор фонограм ашиглахыг хориглосон байна. Сонирхолтой нь, тэр үүнээс дөрвөн жилийн өмнө дуурь, балетыг хүртэл хориглож, Махтумкули нэрэмжит Туркмений дуурь, балетын театр-ыг татан буулгасан байдаг. Түүний залгамжлагч Гурбангулы Бердымухамедов ч мөн адил этгээд шийдвэрүүдээрээ олны анхаарлыг татсаар ирсэн юм.
3. Хятад: Засгийн газрын зөвшөөрөлгүй “дахин төрөх”-ийг хориглосон нь
Хятад-д 2007 оноос эхлэн Төвдийн буддизмд байдаг “дахин төрөх” ойлголтыг төрөөс хянаж эхэлсэн бөгөөд хэн нэгнийг нас барсан ламын дахин төрөл гэж зарлахын тулд заавал засгийн газрын зөвшөөрөл авах шаардлагатай болсон байна.
4. Румын: Нэгэн үед Скрэббл тоглоомыг хориглож байжээ
1980-аад оны үед Румын улсын удирдагч Николае Чаушеску “Scrabble” тоглоомыг хориглож байсан. Түүний үзэж байснаар энэ тоглоом нь “сөрөг нөлөөтэй”, бүр “хорлон сүйтгэх шинжтэй” аж. Харин өнөөдөр энэ хориг цуцлагдаж, тус улсад Скрэбблийн холбоо хүртэл байгуулагдан, албан ёсны тэмцээн уралдаан зохион байгуулагддаг болсон байна.
5. АНУ: “Киндер сюрприз” худалдаалахгүй
-Kinder Surprise- нь дэлхийн олон оронд алдартай амттан боловч АНУ-д ийм төрлийн шоколадан өндгийг хуулиар хориглосон байдаг. Учир нь дотор нь байрлах идэж болохгүй жижиг тоглоомыг хүүхэд санамсаргүйгээр залгих эрсдэлтэй гэж үздэг. Бүр Канад улсаас буцаж ирэхдээ энэ амттаныг авч явсан хүмүүсийг хил дээр саатуулж байсан тохиолдол ч бий.
6. Иран: Эрчүүдэд гэзэг боохыг хориглосон
2010 онд Ираны засгийн газар эрчүүдэд зөвшөөрөгдсөн үсний засалтуудын албан ёсны жагсаалтыг гаргасан байна. Энэхүү журамд гэзэг боох, “муллет” маягийн (урд болон хажуу хэсэг богино, ардаа урт) засалт, мөн үсийг “шовх” хэлбэрээр босгон засах зэрэг нь хориглогдсон байжээ. Ингэснээр эрчүүдийн гадаад төрхийг тодорхой хэмжээнд хянах зорилготой байсан гэж үздэг.
7. Австрали: Жижиг хөхтэй эмэгтэйчүүд оролцсон порно цацахыг хориглоно
Зарим Австралийн бодлого боловсруулагчид жижиг хөхтэй эмэгтэйчүүд оролцсон порнограф материал нь хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой сөрөг хандлагыг өдөөж болзошгүй гэж үздэг байжээ. Иймээс Австралийн ангиллын комисс ийм төрлийн контентыг албан ёсоор ангилж, зөвшөөрөхөөс татгалзаж, тарах боломжийг нь хязгаарлах арга хэмжээ авсан байна.
8. Сингапур: Бохь импортлох, худалдахыг хориглодог
Энэ хоригийг ихэнх хүмүүс “бохь зажлахыг хориглосон” гэж ойлгодог ч үнэндээ Сингапурт бохь импортлох, худалдахыг хориглосон байдаг. Иймээс энгийн иргэд бохь худалдан авах боломж бараг байдаггүй. Гэхдээ эмнэлгийн заалтаар хэрэглэх шаардлагатай хүмүүст тодорхой нөхцөлд зөвшөөрөл олгодог. Энэхүү хууль 1992 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийтийн тээврийн системд гарсан асуудлуудаас үүдэлтэй.
9. Филиппин: Клэр Дэйнсийн тоглосон киног гаргахгүй
Жүжигчин Клэр Дэйнсийг бүх Филиппинд бус, зөвхөн Манила хотод “хориглосон” байдаг. Тэр тус улсад зураг авалт хийсний дараа өгсөн ярилцлагууддаа нийслэлийн амьдралын нөхцлийн талаар нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ. Үүний дараа Манила хотын зөвлөл түүний оролцсон бүх киног гаргахыг хориглосон байна.
10. Франц: Red Bull-ийг 2008 он хүртэл хориглож байжээ
Өнөөдөр энэ нь түүх болон үлдсэн ч 2008 он хүртэл Францад Red Bull ундааг хориглож байсан. Үүний шалтгаан нь уг ундаанд агуулагддаг таурин гэх бодистой холбоотой эрүүл мэндийн эрсдэлийн болгоомжлол байв. Хожим хориг цуцлагдаж, одоогийн бүтээгдэхүүн чөлөөтэй зарагдах болсон.
11. Хятад: Цаг хугацаагаар аялдаг сэдэвтэй кино, цувралыг хязгаарласан нь
Энд бодит аяллын тухай биш, харин кино, телевизийн бүтээлүүдийн тухай юм. Хятадын эрх баригчид цаг хугацаагаар аялсан түүхүүд нь түүхэн үйл явдлыг хэт хөнгөн, буруу тайлбарлахад хүргэнэ гэж үзээд ийм төрлийн контентыг хязгаарласан байна.
12. Өмнөд Африк: Ерөнхийлөгчийн хувийн ордны зургийг нийтлэхийг хориглох гэж оролдсон нь
Засгийн газар тухайн үеийн ерөнхийлөгч Жейкоб Зумагийн хувийн ордны зураг, мэдээллийг нийтлэхийг хязгаарлах оролдлого хийж байсан. Гэвч олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ хоригийг үл тоомсорлон нийтэлж, маргаан дагуулсан байна.
13. Хойд Солонгос: Цэнхэр жийнс өмсөхийг хориглоно
Хачирхалтай нь хар биш, яг цэнхэр жийнсийг хориглосон байдаг. Энэ өнгө АНУ-тай холбоотой гэж үздэг тул ийм шийдвэр гаргасан гэх таамаг бий.
14. Монако: Иргэддээ казино тоглохыг хориглосон
Хэдийгээр Монакод дэлхийд алдартай Монте-Карлогийн казино байдаг ч Монакогийн иргэд өөрсдөө тэнд тоглох эрхгүй. Энэ хориг 1860 оноос эхтэй бөгөөд тухайн үеийн ханхүү Карл III иргэдээ бүх мөнгөө алдах вий гэж болгоомжилсон гэдэг.
15. Их Британи: Парламент дотор нас барахыг хориглодог гэх домог
Хачирхалтай сонсогддог ч Парламентын ордонд нас барахыг хориглодог гэх ойлголт бодит хууль биш, харин домог юм. Үүнийг төрийн зардлаар оршуулахтай холбоотой гэх тайлбар байдаг ч албан ёсны ийм хууль батлагдаагүй.
16. Герман: Хурдны зам дээр шатахуунгүй болох
Германд хурдны зам дээр шатахуунгүй болохыг хүртэл зөрчилд тооцдог. Тэр бүү хэл зам дагуу явган алхах ч хориглогдсон байдаг.
17. Филиппин: “My Way” дууг зарим караоке баар дуулуулахаас зайлсхийдэг
Фрэнк Синатрагийн “My Way” дууг албан ёсоор хориглоогүй ч зарим караоке баарууд уг дуунаас үүдэлтэй маргаан, зодооны улмаас жагсаалтаасаа хасах нь бий. Үүнийг бүр “My Way аллага” гэж нэрлэх болсон.
18. Тайланд: “Анна ба хаан” киног гаргахыг хориглосон
1999 оны “Anna and the King” кино нь хааны гэр бүлийг буруу дүрсэлсэн гэж үзэгдэн хориглогдсон. Тайландын хуулиар хаант засгийг үл хүндэтгэсэн бүтээл гаргавал хатуу шийтгэлтэй байдаг.
19. Өмнөд Солонгос: Насанд хүрээгүй хүүхдийн шөнийн тоглоомын хориг цуцлагдсан
2011 онд батлагдсан “shutdown” хуулиар 16-аас доош насныхан шөнө 00:00–06:00 цагийн хооронд онлайн тоглоом тоглохыг хориглодог байсан. Харин хожим эцэг эхчүүдийн хүсэлт, нийгмийн шүүмжлэлээс үүдэн энэ хуулийг цуцалсан байна.
20. Япон: Нэгэн үед шөнийн клубт бүжиглэхийг хатуу хязгаарлаж байжээ
1948 онд батлагдсан хуульд зааснаар бүжиглэхийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй газарт, шөнийн 12 цагаас өмнө хийхийг зөвшөөрдөг байжээ. Харин 2016 оноос хойш энэ дүрэм зөөлөрч, шөнийн амьдрал илүү чөлөөтэй болсон.
https://www.caak.mn/post/view/43763
