|
Видео

Шинэ мэдээ

Уушийн газар төрсөн "амжилтад" хүрсэн шилдэг санаанууд

Уушийн газар төрсөн "амжилтад" хүрсэн шилдэг санаанууд

 

Амжилтад хүрэх, амьдралаа өөрчлөхийн тулд “комфорт бүсээсээ гар” гэж бидэнд байнга зөвлөдөг. Гэхдээ үнэндээ гайхалтай санаа заавал онцгой орчинд төрдөггүй. Заримдаа бүр эсрэгээрээ шуугиантай, энгийн нэг пабд, санамсаргүй мөчид ч төрж болно. Гол нь тухайн хүнд тэр санааг “олж харах” бэлтгэл, нөхцөл бүрдсэн байх явдал юм.

1. “Муурын нүд” гэрэл ойлгогч

“Муурын нүд” гэрэл ойлгогч

1934 оноос замын хөдөлгөөн илүү аюулгүй болж эхэлсэн. Тэр үед замын тэмдэг, дүрэм журам улс орон, бүр хот бүрт өөр байсан ч “муурын нүд” хэмээх энгийн атлаа маш үр дүнтэй шийдэл гарч ирсэн нь жолооч нарт шөнө явах итгэл өгсөн бөгөөд зам дээр байрлуулдаг жижиг гэрэл ойлгогчууд машины гэрлийг ойж, замын хэлбэрийг харагдуулдаг. Давуу тал нь маш бат бөх, цаг агаарын нөлөөнд тэсвэртэй, цахилгаан шаарддаггүй. Энэ санаа Английн Йоркшир дахь нэгэн пабд төржээ. Перси Шоу (Percy Shaw) нэртэй хүн нэгэн манантай шөнө гэртээ харьж явахдаа огцом эргэлт дээр бараг осолдох шахсан байна. Тэр үед харанхуйд муурын нүд гялалзахыг олж харснаар зам дээр гэрэл ойлгогч байрлуулах санаа төрсөн гэдэг. Хожим нь түүний компани өдөрт 2000 ширхэг “муурын нүд” үйлдвэрлэдэг болсон бөгөөд тэр паб хүртэл түүний нэрээр нэрлэгдсэн байна.

2. "Skyscanner" үйлчилгээ

"Skyscanner" үйлчилгээ

2003 онд Эдинбургийн бизнес эрхлэгч Гарет Уильямс (Gareth Williams) нэгэн пабд сууж байхдаа нэлээд бухимдсан байжээ. Тэр уулын цанын аялалд явж байхдаа үнэтэй, бас урт нислэгийн тасалбар авснаа хожим ойлгосон байна. Тэр үед өнөөдрийнх шиг нислэг хайх нэгдсэн сайт байгаагүй учраас хүмүүс олон сайтыг тус бүр шалгаж, мэдээлэл нь ч тогтмол шинэчлэгддэггүй байв. Ингээд тэр найзуудтайгаа хамтран нислэгийн компани, чиглэл, үнийн мэдээллийг нэгтгэсэн энгийн хүснэгт хийсэн нь "Skyscanner"-ийн эхлэл болсон юм. Хэдхэн жилийн дараа энэ санаа том бизнес болон өргөжиж, 2016 онд Хятадын компанид бараг 2 тэрбум доллараар зарагдсан байна.

3. “The Lord of the Rings”, “The Chronicles of Narnia” -ийн санаа

“The Lord of the Rings”, “The Chronicles of Narnia” -ийн санаа

Оксфорд дахь “The Eagle and Child” паб нь оюунлаг хүмүүсийн цуглардаг газар байжээ. Тэнд эрдэмтэн, профессор, оюутнууд байнга ирдэг байсан ч хамгийн онцгой зочид нь Жон Толкин (J. R. R. Tolkien), Клайв Льюис (C. S. Lewis) нар байв. Эдгээр хоёр зохиолч уран зөгнөлт зохиолын ертөнцийг шинэ түвшинд гаргасан хүмүүс. Тэд пабын “Rabbit Room” хэмээх тусгай буланд сууж, камин зуухны дэргэд ярилцан, санаа бодлоо солилцдог байсан гэдэг. Тэнд л “The Lord of the Rings”, “The Chronicles of Narnia” зэрэг алдарт ертөнцүүдийн санаа улам баяжиж, хөгжсөн юм.

4. "Порохын хуйвалдаан"

"Порохын хуйвалдаан"

1604 онд Английн “Duck and Drake” пабд хааны эсрэг бослого төлөвлөсөн бүлэг хүмүүс цугларчээ. Тэд католик шашинтай байсан бөгөөд тухайн үед энэ нь аюултай, хориглогдсон зүйлд тооцогдож байв. Энэ үйл явдлыг бид “Порохын хуйвалдаан” гэж мэддэг. Гэвч төлөвлөгөө нь ил болж, Гай Фокс (Guy Fawkes) баригдан, нотлох баримтууд илэрснээр бүх оролцогчид хатуу шийтгүүлсэн. Өнөөдөр Англид жил бүрийн 11-р сарын 5-нд энэ үйл явдлыг дурсдаг.

5. "D-Day" ажиллагаа

"D-Day" ажиллагаа

Пабд зөвхөн санаа төдийгүй түүхэн шийдвэрүүд ч гарч байсан. 1944 онд Францын Нормандид хийх десантын ажиллагааны төлөвлөгөөг АНУ-ын генерал Dwight D. Eisenhower (Дуайт Д. Эйзенхауэр) болон George S. Patton (Жорж С. Паттон) нар Английн нэгэн энгийн пабд сууж байгаад хэлэлцэн боловсруулжээ. Энэ ажиллагаа нь Европт “D-Day”, харин манайд “хоёрдугаар фронт нээсэн” гэж нэрлэгддэг. Тухайн пабыг сонгосон нь санамсаргүй биш — ойролцоо нь Америкийн цэргүүд байрлаж байсан тул тэнд төлөвлөгөөг хэлэлцэхэд тохиромжтой байв. Өнөөдөр тэр пабд Америк, Францын туг өлгөөтэй байдаг бөгөөд ойролцоох зоогийн газар нь генерал Паттоны нэрээр нэрлэгдсэн байдаг.

 

https://www.caak.mn/post/view/43776

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler