|
Видео

Шинэ мэдээ

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

 

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барих ажил үргэлжилж байна.

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нуурууд үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн ус хуримтлуулах “С” усан сангийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 39 нэгж талбараас 11 нэгж талбарыг чөлөөлсөн бол зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 51 иргэн, хуулийн этгээдээс 36 иргэний газрын зөрчлийг аргилгасан байна.

Үерийн ус хуримтлуулах энэхүү усан сан ашиглалтад орсноор хотын өндөр нягттай суурьшлын бүсэд Сэлбэ голоос үүсэх үерийн эрсдэлийг бууруулах аж. Мөн 1.3 сая метр куб цэвэр усны нөөц хуримтлуулах боломжтой болно. Мөн орчны агаарын чийгшил нэмэгдэж, аялал амралтын таатай орчин бий болох аж.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler