|
Видео

Шинэ мэдээ

Корнеллын их сургуульд сурч байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо

Корнеллын их сургуульд сурч байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Э.Билгүүнд 8 жилийн хорих ял оноолоо

 

АНУ-ын анхан шатны шүүхээс Коннелын их сургуульд сурч байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 22 настай Э.Билгүүнд нэгдүгээр зэргийн хүчингийн гэмт хэрэг, хоёрдугаар зэргийн орон байрны хулгайн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, 8 жилийн хорих ял оноосон байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх хоёр ял зэрэг хэрэгжих тул тэрээр нийтдээ 8 жилийг хорих ангид эдлэх юм.
Шүүхээс тогтоосноор, Э.Билгүүн нь гэмт хэрэг үйлдэх зорилгоор эмэгтэй оюутны өрөөнд хууль бусаар нэвтэрсэн бөгөөд хохирогчийг зөвшөөрөл өгөх чадваргүй байхад нь бэлгийн харьцаанд орсон нь нотлогдсон байна. Нью-Йорк мужийн хуулиар нэгдүгээр зэргийн хүчиндэх гэмт хэрэг нь хамгийн хүнд ангилалд тооцогддог бөгөөд 5-25 жилийн хорих ялтай.
Прокурорын зүгээс хохирогчид учирсан ноцтой сэтгэл санааны хохирол болон шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан хүчиндэх хэрэгт 15 жил, орон байрны хулгайн хэрэгт 10 жилийн ял оноох санал гаргасан ч шүүх эцэст нь нийтэд нь 8 жилийн ял оноожээ.
Мөн түүнд хорих ялаа эдэлж дууссаны дараа 10 жилийн хугацаанд хяналтад байх шийдвэр гаргасан байна. Энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлэх шаардлагатай юм.
Э.Билгүүнийг 2024 оны есдүгээр сард тангарагтны шүүх яллах дүгнэлт гаргасны дараа баривчилсан бөгөөд долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст арваннэгдүгээр сарын 24-нд гэм буруутайд тооцсон юм.
Монгол Улсаас гаралтай олон улсын оюутан тэрээр “Томүжин альтернатив сургууль”-ийг төгсөж, хоёр жилийн завсарлага авсны дараа Корнеллын их сургуульд 328 мянган ам.долларын тэтгэлгээр элсэн суралцаж байжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler