|
Видео

Шинэ мэдээ

Систем нь сайн ажилладаг улсад удирдлага солигдсон ч бодлого нь үргэлжилдэг

Систем нь сайн ажилладаг улсад удирдлага солигдсон ч бодлого нь үргэлжилдэг

 

Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн хамгаалал гээд улс орны суурь салбарууд засаг төр солигдсон ч хэвийн, тасралтгүй ажиллаж байх ёстой. Ардчилсан засаглалтай, тогтвортой хөгжиж буй улс орнуудын баримталдаг хамгийн энгийн, бас чухал зарчим нь энэ. Өөрөөр хэлбэл, улсын хөгжил, иргэдийн амьдралын чанар, нийгмийн үйлчилгээнүүд бүгд систем буюу тогтолцооны тогт­вортой байдлаас шууд хамаардаг. Улс төрийн аливаа нөхцөл, засаглалын байдлаас үл хамааран доголдолгүй явах ёстой гэсэн л санаа. Гэвч манайд уг зарчим онолын түвшинд яригдсаар, бодит амьдралд хэрэгжилгүй өнөөдөртэй золгожээ. Үндсэндээ Монгол төрийн засаг­лалын хамгийн эмзэг, сул тал бол систем нь хувь хүнээс буюу эрх мэ­­­дэлтнүүдээс хэт хамааралтай явж ирсэнд учир байгаа юм.

УИХ-ын сонгууль болгоны дараа, Засгийн газар шинээр бүрдэх тоолонд дээд, дунд, доод шатанд хүртэл халаа сэлгээ хийгдэж, сайд, дарга нартай хамт тухайн салбарын бод­лого, бүтэц, дүрэм журам, хэрэгжүүлж асан төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нуран унадаг жишиг тогтоод удаж буй. Өмнөх засгийн эхлүүл­сэн аж­лыг үргэлжлүүлэх нь эрх баричгдад ямар ч ашиг­гүй тул шууд шинэчлэх, эсвэл бүр­мө­сөн зогсоодог. Улс төрийн сонгууль нь эрх мэдлийн шилжилтийн хэрэгсэл төдий болохоос биш, иргэдийн өдөр тутмын амьдралыг доголдуу­­лах шал­таг бо­лох ёс­гүй гэдгийг тэд огтхон ч ухам­сар­ла­даг­гүй. Уг нь аль ч нам, засгийн үед тө­рийн сис­тем тогт­вор­той ажиллаж, иргэ­дийн амьдрал дээшлэх ёс­­­­­­той атал байнга ганх­да­гаас улбаатай улсын хөг­жил улам саарч, ухар­саар ирсэн нь бодит үнэн.

Энгийнээр хэлбэл, бүх шатанд бодлогын зал­гамж чанар алдагдаж, салбар бүрийг тур­шил­­ тын талбар болгож хувиргасан гэсэн үг. Үү­ний ур­шиг нь өнөө, маргаашдаа мэдрэгдэхгүй ч урт ху­га­цаандаа асар их хохирол дагуулдгийг судлаа­чид ч хэлдэг. Тодруулбал, энэ нь аажимдаа урт хугацааны бодлого хэрэгжүүлэх боломж­гүй бол­гож, төрийн албан хаагчдад мэргэшиж, турш­­ лага хуримтлуулах орчин бүрдэхгүй, ир­гэд төрийн байгууллагад итгэх итгэлээ улам алдаж, хувийн хэвшил ч тогтворгүй орчинд эрсдэл үүрэн ажил­лахад хүрдэг байна. Системгүй төрийн наад захын шинж тэмдэг нь дарга солигдоход бодлого өөрчлөгддөг явдал аж. Ийм нөхцөлд улс орны хөгжил, ирээдүй ярих нь илүүц биз ээ.

МЭРГЭЖЛИЙН САЙД ХЭМЭЭХ ЭРХ МЭДЭЛГҮЙ “МАНУУХАЙ”

Сүүлийн жилүүдэд салбар бүрийг мэргэж­­лийн сайдаар толгойлуулах моод газар авав. Улс төр­чид чадварлаг удирдлага томилж байна гэж олон нийтэд харагдахын тулд шүү дээ. Түү­­ нээс биш, сайндаа П.Наранбаярыг Бо­ловс­ро­лын, Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдаар томилоо­гүй байлтай. Мэргэжлийн гэх тодотголтой сайд нар эхнээсээ салбарын бодлогоо тодорхойлж, хэ­рэг­жүүлж чадалгүй, улс тө­рийн за­хиалга бие­­ лүүлэгч, дамжуулагч төдий “ма­нуу­хай” бо­лон ху­вирч байгааг та, бид бэлээхэн харж байна. Ст­­ ратегийн шийдвэрийг тэд бус, намын бүлэг­лэл, нөлөө бүхий улс төрчид, эсвэл албан бус сүл­жээ гаргадаг болоод удаж буй нь нууц биш. 

Ялангуяа эрүүл мэндийн салбар хамгийн олон сайд солигдсон нийгмийн бүтцийн нэг. Тэгэх бүрд шинэ бодлого, хөтөлбөр, бүтэцтэй­гээр сайд нь ажлаа эхэлдэг ч бодит үр дүн гар­гаж амжилгүй дараагийн эзэн халааг нь авч ир­сэн. Ингэх тоолонд салбарын төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүд тасалдаж, эрүүл мэндийн даатгалын байгууллагуудаас өгсүүлээд эмнэлгүүд тогт­вортой бодлогогүй, эргэж буцсан шийдвэр дунд эмч, ажилтнууд төөрөлдсөөр удлаа. Нэг сайдынх нь зуурсан жонхууг нөгөөх нь цэвэрлэх гэж байна хэмээгээд шалаар нэг асгаж, муухай дээр нь улцан болгосоор буйн тод жишээ бол даатгалын санхүүжилтийн асуудал юм. Сан нь дампуурч, иргэд бүтэн жилийн эхний ха­гаст л эмнэлэгт үзүүлж, үйлчилгээ авдаг бол­сон. Түүнээс хойш он дуустал өвдөх эрхгүй болсны цаад шалтгаан нь ердөө л тогтолцоо шүү дээ. Нөхцөл байдал ийн тартагтаа тулчхаад байхад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ бүхнийг харахгүй сууна гэж үү. Салбар нь огт хамааралгүй мэт тэрбээр халаа сэлгээ хийсээр, гадаад, дотоодод зугаалсан шигээ л энэ оныг дуус­гах шив. “Нэрийн хуудас”-аа болгочих системийн нэг ч шинэчлэл хийсэнгүй. 

Боловсролын салбарт ч ялгаагүй. Сургалтын хөтөлбөрүүд системээ бус, хүнээ дагаж хувь­сан шинэчлэгдсээр, багш нар ч үүнд да­сан зо­хи­цохоос залхаж байна. Бас л мэдлэг­тэй, чад­­ вартай, мэргэжлийн гэгдэх П.Наранбаяр Бо­­ ловсролын сайд болоод юу өөрчлөв. Угтаа бол системийг хүн л өөрчлөх ёстой, “мануухай” биш. Харин сайд П.Наранбаяр иймэрхүү бод­ло­­ гын ажил хийж чадахгүй гэдгээ өнгөрсөн ху­­ г­а­цаанд хангалттай харууллаа. Түүнийг сайд болс­ноос хойш боловсролын чанар доройтсон уу гэхээс дээшилсэнгүй. Багш нар ажил хаяхад түүний үнэн төрх бүр ч ил болсон. Тэрбээр салбар толгойлох хэмжээний эрх мэдэлгүйгээ, нунж доройгоо дахин баталсан. Хамгийн сүүлд л гэхэд ханиад, томуугаар шалтаглаж, хүүхдүүдийг гэрт нь “хорьсон”. Энэ мэт замын түгж­рэл, эмнэлгийн хүрэлцээгүй байдал зэрэг нийг­мийн тулгамдсан асуудлыг намжаахын тулд сургууль, цэцэрлэгийг нохойд барьдаг мод бол­гос­ноос бусдаар бодлогын хэмжээний нэг ч ши­нэч­лэл хийж, систем бүрдүүлсэнгүй. Боловс­ро­лыг хэн дур­тай нь “оролдож” чадахааргүй чанга ха­туу дү­рэм журам, хууль, эрх зүйн орчин­той бол­­ госонгүй. Уг нь иймхэн хэмжээний эрх мэдэл П.Н­аран­баярт бий. Гэвч үүнийгээ ашиг­лаж, тог­­ тол­цоогоо бэхжүүлье гэсэн хүсэлгүй байх шиг. Эс­вэл эрх баригчид хурууны үзүү­рээр хөдөлдөг, сайн дурын иймэрхүү хүмүүсээ мэргэжлийн гэдгээр нь түрээ барьж, энд тэндхийн салбарыг толгойлуулсан болгоод өөрсдөө далдуур удирддаг бай­хыг ч үгүйсгэхгүй. Сайд, дарга нар нь да­лай­­ сан газар далд орж, далласан газар нь ил гардаг байх тусмаа л улс төрчдөд ашигтай л даа.

Эдийн засгийн салбарт мөн бодлогын тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг үр­гээж, бизнесийн орчныг эрсдэлтэй байдалд оруулсаар буй. Нэг Засгийн газар нь татварын таа­тай орчин амлаад, нөгөөх нь цуцалж, хууль, дүр­мээ уландаа гишгэхээр эдийн засаг нь яаж ч сэ­хэл авах вэ дээ. Монгол Улсын хөрөнгө оруу­лал­тын орчны энэ оны эхний хагас жилийн тай­ланд төрийн хэт их оролцоо, эрх мэд­лийн тогт­вор­гүй байдал нь бизнесийн шийдвэр гар­гах, бодлогын урт хугацааны төлөвлөлтөд сөр­гөөр нөлөөлж байна хэмээн онцолжээ. Дэл­хийн банкныхан ч үүнийг баталж, бизнесийн ор­чны тогтворгүй бодлого нь хөрөнгө оруулагч­дыг “хөөж” буйг тодотгосон байна. 

МОНГОЛД ОЙЛГОЛТ, ДЭЛХИЙД МЕХАНИЗМ 

Боловсрол, эдийн засаг гэлтгүй салбар бүрд бугшсан дээрх доголдол нь тогтолцооны хям­ралын наад захын илрэл юм. Систем гэ­дэг нь зөвхөн хууль, дүрэм, бүтэц зохион байгуулал­тын нэршил биш. Энэ нь урт хуга­цаанд үр­гэлжлэх зорилго, тодорхой үүрэг хариуц­­ ла­гын хуваарилалт, улс төрөөс ангид мэргэж­­ лийн институци, хяналт, үнэлгээ, залгамж ча­нарын цогц илэрхийлэл байдаг. Систем нь сайн ажилладаг оронд удирдлага солигдсон ч бодлого нь үргэлжилдэг гэсэн үг. 

Олон улсад тогтвортой систем хэрхэн ажил­­ ладгийг харуулсан тод жишээ цөөнгүй бий. Ту­­ хайлбал, Финланд улсын боловсролын салбар дэлхийд үлгэр жишээ болдгийн шалтгаан нь сайд нь хэн байхаас үл хамаарч бодлого нь олон ар­ван жилээр өөрчлөгддөггүйд оршдог. Тэд боловс­­ ро­лын стратегиа 20-30 жилийн хуга­цаа­тайгаар ба­талж, тууштай хэрэгжүүлдэг онцлог­той. Боловс­ролын сайд нь бодлого зохиогч бус, хэ­рэг­­ жүү­лэгчийн үүрэг гүйцэтгэдгээрээ манай­хаас ялгаа­тай аж. Ийм системийн ачаар багш нар ч тогт­сон, ээлтэй орчинд ажиллаж, тэр хэрээр сур­­ гал­тын чанар нь тасралтгүй сайжирч иржээ. 

Тогтвортой институцийн өөр нэг жишээ бол Сингапур улсынх юм. Тус улс эдийн засгийн бодлогоо улс төрөөс ангид байлгаж, Төв банк, хөрөнгө оруулалтын агентлагуудыг эрх мэ­дэлт­нүүдийн нөлөөнөөс хамгаалан, бие даан хөгжүүлжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад урт хугацааны итгэл төрүүлдэг байна. Япон Ул­сын төрийн албаны тогтолцоо ч системийн залгамж чанарыг хэрхэн хадгалж болдгийг тод ха­руул­­ даг. Сайд, дарга нар нь зөвхөн чиглэл өгч, турш­­ лагатай, мэргэшсэн төрийн албан хааг­чид нь бодлогын хэрэгжилтийг хариуцдаг. Энэ систем тасралтгүй “эргэдэг” нь тус улсын тогт­вортой хөгжлийн үндэс билээ. 

Харин Монголд яагаад ийм систем бүрэлдэж чадсангүй вэ. Гол шалтгаан нь ердөө л нам, эвслийн ашиг сонирхлыг улсын бодлогоос дээгүүр тавьдаг, систем бус, хувь хүний засаг­лал да­вамгайлсан, төрийн албыг мэргэжлийн, хараат бус институт болгон төлөвшүүлж чадаагүй, стратегийн хэрэгжилтийг бодитоор үнэлж, хя­нах ме­ханизм сул, урт хугацааны хөгжлийн баримт бич­гийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийг хүс­дэг­­ гүй­тэй холбоотой юм. Тиймдээ ч сайд, дарга­тай боловч салбар бүрийн удирдлага, эрх мэдэл нь улс төрчдийн гарт төвлөрч, энэ нь систем бү­рэлдэхэд хамгийн том саад болсоор байна. 

Гарц гаргалгаа бий юү гэвэл тийм. Хэн ч дур мэдэн өөрчилдөггүй тогтолцоо бүр­дүүлж, төрийн албыг улс төрөөс ангид, мэргэжлийн давхаргатай байлгах, салбарын институцүү­­ дийг бие даасан, бодлогын хэрэгжилт, үр дүнг тогтмол үнэлж, хариуцлага тооцдог механизм­­ тай болгох шаардлагатай аж. Засаг солигдо­­­ход ганх­даг бус, сайд хэн байх нь ч сонин биш. Сис­тем эргэдгээрээ л эргэх ёстой. Харин энэ үнэ­нийг хүлээн зөвшөөрч, эрх мэдэлтнүү­дээс ангижрах зориг бидэнд бий юү.

 

https://www.unuudur.mn/a/279427

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler