|
Видео

Шинэ мэдээ

Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

 

Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейболын спортыг хөгжүүлж, сурталчлахад дэмжлэг үзүүлэхээр Natur Bucks волейболын клубийг ивээн тэтгэн ажиллаж байгаа билээ.

Голомт банк энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхэд, залуучуудын эрүүл зөв дадал, сонирхолд хөрөнгө оруулах, өсөх ирээдүйтэй тамирчдыг дэмжих, цаашлаад Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Монголын волейболын цөмийг тодорхойлогч Монголын Волейболын Үндэсний Дээд Лиг нь олон жил завсарласны эцэст 2019 оноос эхлэн дахин зохион байгуулагдаж буй. Үүнээс хойш Монголд волейболын спорт эрчимтэй хөгжиж, сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр байгаа юм.

Харин Natur Bucks клубийн хувьд олон улсад өрсөлдөхүйц ур чадвартай тамирчдаар багаа бүрдүүлж, 2020 оноос эхлэн Монголын Волейболын Үндэсний Дээд Лигт тэргүүлэх болсон бөгөөд өдгөө Монголын волейболын спортыг өнгөлж буй тус багийн ирээдүйн амжилт бүрийг Голомт банк болон LIME виртуал оператор дэмжин ажиллах болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler