|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

"Авлига" хорооллыг нураах ажлыг онцгой анхаарч ажиллана

"Авлига" хорооллыг нураах ажлыг онцгой анхаарч ажиллана

 

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит бус хуралдааны үеэр "Авлига" хорооллыг нураах асуудлыг зарим УИХ-ын гишүүн хөндлөө. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ "Засгийн газар, хотын удирдлагууд очихоороо олон нийтэд зориулан "Авлига" хорооллыг нураана гэсэн попорсон мэдээллийг өгдөг. Тэгсэн мөртлөө Г.Дамдинням гишүүний хөндөж байгаа асуудлыг логикийн хувьд бодоод үзээрэй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн байна, олон нийт үерийн эрсдэлтэй байх нөхцөлийг үүсгэсэн байна, нураана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш зөвшөөрөл өгсөн байдлыг шалга гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням шаардаад байгаа юм. Энэ асуудалд Засгийн газрын гишүүд, хотын удирдлага бодитой ажил хийснээ УИХ-д долоо хоногийн дотор мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ үйл явцыг шалгах ёстой.

Ингэснээр нийгэмд шударга ёс гэж байдаг юм уу гэдгийг нотлох зүйл учраас үүнд онцгой анхаарч ажиллана.

Түүнээс ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн асуулт асууж, тухайн цагт янз бүрээр тайлбар хэлж, хариулсан болдгийг таслан зогсоох учиртай. Г.Дамдинням гишүүн энэ асуудалд анхаарч, салбарын сайд, хотын удирдлагууд бодитой ажлаа хий. Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгосон зөвшөөрлийг хэн, ямар эрх ашгаар өгсөн бэ гэдгийг тодорхой болгож, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой. Төрийн хууль гурав хоног хэрэгждэг гэх яриа бий. Албан тушаалтнууд хууль бол хууль гэж ажиллах ёстой. Журмын зохицуулалтыг хязгаарлахаар ажиллаж байна. Журмаар зохицуулж байгаа нь албан тушаалтан эрхээ хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэж байгаа учраас цөөлнө" гэв.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Алтангэрэлийн хувьд "Анх "Авлига" хорооллын зөвшөөрлийг яаж өгсөн, Ерөнхий сайдаас хойш нэмж зөвшөөрөл өгсөн үү гэдэг бол цэвэр албан тушаалын хэрэг болж хувирна. Тэгэхээр Д.Амарбаясгалан даргын саналыг бүрэн дэмжиж байна. АТГ-аас ажиллах ёстой. Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд ШШГЕГ харьяа ажиллаж байна. Захиргааны хэргийн шүүх дээр энэ хороололтой холбоотой захирамж гарч, асуудал гацсан байдаг. Процессыг нь харахаар аль хэдийнэ шийдвэрлээд дууссан байх ёстой ч огт шийдвэрлээгүй байдаг. Шүүхийн шийдвэр гартал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан. Захирамжийг яаж ч чадахгүй бодит үнэн.

Бид одоо захиргааны хэргийн шүүхийн хяналтад Засгийн газрын холбогдох албан тушаалтны шийдвэр байх ёстой гэж үздэг би өөрөө хуульчийнхаа  хувьд.

Цаашид энэ хороолол шиг том бүтээн байгуулалтын асуудал захиргааны хэргийн шүүх дээр гацаж байгаа. Захиргааны процессын хуулийн хугацаанд шийдэгдэхгүй байгаа. Ард түмний анхааралд өртсөн хэргүүд шийдэгдэхгүй байгаа учраас зохих судалгааг хийж байна. УИХ-ын даргын хэлсний дагуу хуулийн байгууллага АТГ-тай хамтран УИХ-ын ажлын хэсэг гаргаж, дэмжлэг үзүүлээд хамтран ажиллана" гэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler