![]() |
Улаанбаатарт мөнгө хэмнэх 4 арга
1. Автобусанд сууцгаая.
Улаанбаатар хотод 130 гаруй чиглэлд нийтийн тээвэр үйлчилж байна. Гадаад орных шиг тохь тухтай биш боловч өртөг бага, мөн ямар ч ухаалаг утсаар ашиглаж болох Ulaanbaatar bus аппликейшны тусламжтайгаар автобусаа хаана явж байгааг нь тандах боломжтой болсон.
2. Статистик харцгаая.
http://ubstat.mn/ веб хуудсанд нийслэл хотод зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний 7 хоногийн үнийн харьцуулсан статистик тавигддаг. Эндээс томоохон худалдааны зах, дэлгүүрүүдийн үнийг харьцуулан харж болно. Хаанаас хүнсээ цуглуулахаа шийдэхэд ядах юмгүй болно шүү дээ.
3. Өлсгөлөн байж болохгүй (don’t stay hungry)
Хэрэв та гадуур гарахдаа, эсвэл өдрийн цайны завсарлагаанаар өлсөж байвал хаа нэг газраас хоол авч идэж таарна. Үүний оронд гэрээсээ хоол бэлдэж авчирвал эрүүл бас хямдхан байх болно.
4. Алдагдах боломжийн өртөг
Хааяа нэг найзуудаараа халуун яриа хийж уулзмаар санагдсан үедээ гадуур гарч суух уу, эсвэл нэг орой нь найзындаа кино үзэнгээ дэлгүүрээс уух юм авч, өөрсдөө хоол хийж идэх үү?
Эцэст нь гэж хэлэхэд хуримтлал үүсгэх шийдвэртээ бат зогсоорой. Мөнгөтэй болонгуутаа хадгал, тэгээд үлдсэнийг нь зарцуул. Хэрэв төсөвлөж байснаасаа илүүг үрсэн бол хэд хоног "гүрийгээрэй”!
Ц.Нямдэмбэрэл
![](/templates/kingnews/images/logo.png)