![]() |
УОК-д холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулав.
Сануулахад, Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан өнгөрсөн жилүүдэд хөл хорио тогтоосон. Ингэхдээ гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрт нь 14 хоног нэмж тусгаарласан байдаг. Улсын онцгой комиссын энэхүү шийдвэр хууль бус хэмээн иргэд шүүхэд хандаад байгаа билээ.
