|
Видео

Шинэ мэдээ

А.Амбасэлмаа: ТТАХНЭ, ХСҮТ, "Энэрэл" эмнэлгээр халдвар авсан хүмүүс үйлчлүүлсэн

 

А.Амбасэлмаа: ТТАХНЭ, ХСҮТ, "Энэрэл" эмнэлгээр халдвар авсан хүмүүс үйлчлүүлсэн

 

 Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш Улаанбаатарт 12 тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлын зарим нь биеийн байдал таагүй, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн үедээ эмнэлгийн тусламж авах гэж эрүүл мэндийн байгууллагаар нэлээн явсан байна. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр хоёр, гурван одоо очиж үзүүлжээ. Тиймээс тус эмнэлгийг хяналтад авч, 100 гаруй албан хаагчдаас шинжилгээ авсан. Шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарсан.

Мөн хавдартай нэг хүн ХСҮТ-өөр үйлчлүүлсэн байна. Тиймээс үйлчилгээнд байсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 21 хүнийг шинжилгээнд хамруулж, 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарласан. Түүнчлэн "Энэрэл" эмнэлэгт үзүүлсэн учир 94 хүнд шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар бүгд сөрөг гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler