|
Видео

Шинэ мэдээ

АНЭУ болон Бахрейн Израилтай харилцаагаа хэвийн болгох гэрээнд гарын үсэг зуржээ

АНЭУ болон Бахрейн Израилтай харилцаагаа хэвийн болгох гэрээнд гарын үсэг зуржээ

 


ВАШИНГТОН. /TASS/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Гадаад хэргийн сайд шейх Абдалла бен Заид Аль Нахайян, Бахрейний Гадаад хэргийн сайд Абдель Латиф аз-Заяни нар харилцаагаа хэвийн болгох тухай гэрээнд мягмар гарагт гарын үсэг зурлаа. Цагаан ордонд болсон энэхүү ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байлцсан бөгөөд тус улсын телевизийн гол сувгууд шууд дамжуулжээ.

Гэрээнд зааснаар, Израил улс Палестин-Израилын мөргөлдөөнийг зохицуулах Америкийн төлөвлөгөөнд заасны дагуу Иордан голын Баруун эрэг дэх еврейн суурингуудад тусгаар тогтнолоо өргөжүүлэх шийдвэрээ түр хойшлуулна.

АНЭУ болон Бахрейнтэй харилцаагаа хэвийн болгох нь бүс нутгийн Арабын бусад улс орнуудтай найрамдах замыг тавьж, Араб-Израилын мөргөлдөөнийг зогсооход тус дөхөм болно гэж Израилын Ерөнхий сайд Биньямин гэрээнд гарын үсэг зурах ёслолын өмнө мэдэгджээ.

"Өнөөдөр бол түүхэн дэх эргэлтийн мөч юм. Энэ өдөр энх тайвны шинэ эрин үе эхэлж байгаа бөгөөд улмаар Арабын бусад улс орнуудыг хамран өргөжин тэлж, үр дүнд нь Араб-Израилын мөргөлдөөн бүрмөсөн зогсоход тусална” гэж Нетаньяху хэлсэн байна.

Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт Израилыг дэмжиж, Арабын орнуудтай энх тайвныг бэхжүүлэх хүчин чармайлт гаргасанд талархал илэрхийлэв. "Өнөөдөр бидний байгуулж буй энх тайван шинэ коронавирусний цар тахлын дараа ч удаан үргэлжилнэ" гэж Нетаньяху үргэлжлүүлэв. "Энэ өдөр түүхийн судасны цохилтыг мэдэрцгээе" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Бахрейний Гадаад хэргийн сайд Абдель Латиф аз-Заяни мэдэгдэхдээ, талууд одоо Палестин-Израилын мөргөлдөөнийг хоёр улс зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой гэжээ.

"Ойрхи Дорнодын зүрхэн тус газарт бүх дэлхий ертөнцөд итгэл найдварыг авчирсан өөрчлөлт гарч байна. "Дональд Трампын хүчин чармайлтгүйгээр энэ санаачилгыг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Бүс нутгийн хувьд илүү сайн замыг бий болгох шинэ чиг хандлагыг бид харж байна” гэж АНЭУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгджээ. Аль Нахайян мөн гэрээ байгуулснаар нааштай үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.