|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ-ын хойд нутагт тарваган тахлын дэгдэлт бүртгэгджээ

 

БНХАУ-ын хойд нутагт тарваган тахлын дэгдэлт бүртгэгджээ

 

Өвөр Монголын өөртөө засах орны Баотоу тойргийн Дархан-Муминган хошуунд тарваган тахлын халдварт өвчний улмаас нас барсан тохиолдол бүртгэгджээ. Баотоу тойргийн эрүүл мэндийн хорооноос пүрэв гарагт мэдээлснээр, өвчтөнтэй ойр хавьталтай байсан 35 хүнийг эмч нар тусгаарласан байна.

Дархан-Муминган хошууны нутаг дэвсгэрт тарваган тахал дэгдэх аюул учирч болзошгүй байгаатай холбогдуулан халдварын аюулын өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Өндөржүүлсэн бэлэн байдал оны эцэс хүртэл үйлчлэх аж. 
БНХАУ-ын хойд нутгийн тал газарт болон хөрш Монгол Улсад тарвагын тахлын тохиолдлууд үе үе илэрдэг байна. Нутгийн оршин суугчид халдварт өвчинг тээгч мэрэгч амьтдын махыг иддэг учир тарваган тахлаар өвчилдөг аж.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler