![]() |
У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар томилогдсон эрхмүүд
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдад нэр дэвшигчдээ УИХ-д танилцууллаа.
Засгийн газрын гишүүнээр томилогдож буй 16 хүний намтартай танилцана уу.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДААР ЯНГУГИЙН СОДБААТАР
Я.Содбаатар нь1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа - Халх.
Боловсрол:
- 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдүгээр дунд сургууль
- 1997 онд Технологийн дээд сургууль
- 2004 онд Удирдлагын академи
- 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, II ерөнхий нарийн бичгийн дарга
- 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
- 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
- 2011-2012 онд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга
- 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
- 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ
Л.Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх.
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль,
- 2001 онд Бэрс дээд сургууль,
- 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга,
- 2002-2007 онд "Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
- 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
- 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
- 2012 онд Монгол Ардын, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
- 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2019-2020 ондМонгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДААР ДАВААЖАНЦАНГИЙН САРАНГЭРЭЛ
Д.Сарангэрэл нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 57 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3.
Боловсрол:
- 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль,
- 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум,
- 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын Их сургууль,
- 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант,
- 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор,
- 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,
- 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн "ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал,
- 2003-2005 онд "ТВ5” телевизийн ерөнхий захирал,
- 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч,
- 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга,
- 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн,
- 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга,
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДААР ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР
Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3.
Боловсрол:
- 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль,
- 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль,
- 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль,
- 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улстөрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,
- 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга,
- 2000-2012 онд Батлан хамгаалах яамныТөрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга,
- 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДААР НЯМЦЭРЭНГИЙН ЭНХТАЙВАН
Н.Энхтайван нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5.
Боловсрол:
- 1993 онд БНХАУ-ын Худалдааны их сургууль,
- 2006 онд АНУ-ын Стрейрийн их сургуулийг тус тус төгссөн. Хүнсний технологич мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1994-1996 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн,
- 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн,
- 1999-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, нарийн бичгийн дарга,
- 2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газарт дэд дарга,
- 2006-2008 онд Төрийн өмчийн хороонд Тамгын дарга,
- 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх,
- 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга,
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - САНГИЙН САЙДААР ЧИМИДИЙН ХҮРЭЛБААТАР
Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 52 настай. Үндэс угсаа Дөрвөд. Ам бүл 4.
Боловсрол:
- 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар дундсургууль,
- 1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль,
- 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
- 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
- 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх,
- 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамныТөрийн нарийн бичгийн дарга,
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ХИШГЭЭГИЙН НЯМБААТАР
Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5.
Боловсрол:
- 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль,
- 2000 онд Орхон их сургуулийг,
- 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2000-2007 онд Орхон их сургуульд багш,
- 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
- 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх,
- 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
- 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч,
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
- 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн,
- 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДААР АЮУШИЙН АРИУНЗАЯА
А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5.
Боловсрол:
- 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль,
- 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль,
- 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж,
- 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль,
- 2015 онд Удирдлагын академи,
- 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2005-2013 онд "Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер,
- 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан
- 2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДААР БЭГЖАВЫН МӨНХБААТАР
Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5.
Боловсрол:
- 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль,
- 1996 онд Техникийн их сургууль,
- 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет,
- 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан,
- 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга,
- 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,
- 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга,
- 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, 2
- 014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд,
- 2016-2018 онд "Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2018 онд "Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД ЛХАГВЫН ЦЭДЭВСҮРЭН
Л.Цэдэвсүрэн 1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 2.
Боловсрол:
- 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль,
- 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль,
- 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин,
- 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх,
- 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
- 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга
- 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
- 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга,
- 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДААР ЛУВСАНГИЙН ХАЛТАР
Л.Халтар нь1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 55 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4.
Боловсрол:
- 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль,
- 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль,
- 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1983 онд "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч,
- 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч,
- 1990-1992 онд "УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш,
- 1992-1993 онд "УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга,
- 1993-2006 онд "УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал,
- 2006-2018 онд "УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга,
- 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - СОЁЛЫН САЙДААР САМПИЛДОНДОВЫН ЧУЛУУН
С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 5.
Боловсрол:
- 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургууль,
- 1999, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой.
Ажилласан байдал:
- 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш,
- 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал,
- 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга,
- 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал,
- 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал,
- 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДААР ГЭЛЭНГИЙН ЁНДОН
Г.Ёндон 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5.
Боловсрол:
- 1985 онд 75 дугаар сургууль,
- 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 2002-2007 онд "Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр,
- 2007-2009 онд "Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга,
- 2009-2013 онд "Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал,
- 2013-2017 онд "Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер,
- 2017-2018 онд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга,
- 2018 оноос одоог хүртэл "Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДААР ЗАГДЖАВЫН МЭНДСАЙХАН
З.Мэндсайхан нь 1979 ондХовд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Үндэс угсаа Мянгад. Ам бүл 6.
Боловсрол:
- 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль,
- 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль,
- 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2001-2003 онд "Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал,
- 2003-2004 онд "Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал,
- 2004-2013 онд "Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд "МТМ” ХХК-д захирал,
- 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга,
- 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга,
- 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДААР НАНСАЛЫН ТАВИНБЭХ
Н.Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4.
Боловсрол:
- 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль,
- 1994 онд Техникийн их сургууль,
- 2005 онд Удирдлагын академи,
- 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер,
- 2001-2007 онд "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер,
- 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал,
- 2015-2017 онд Багануур хотын захирагч,
- 2017 оноос одоог хүртэл "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР ТОГТМОЛЫН МӨНХСАЙХАН
Т.Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4.
Боловсрол:
- 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль,
- 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль,
- 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,
- 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
- 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
- 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.
