|
Видео

Шинэ мэдээ

"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байсан "Челси" клуб "Кристал Палас"-ын талбайд зочилж, 2:3-аар буулгаж авлаа.  Ингэснээр 60 оноотой болж, гуравдугаар байр руу орж ирлээ. 

Талбайн эздээс Заа 34, Бентеке 72 дахь минутад гоолдсон. Харин "Челси"-гээс Жиру 6, Пулишич 27, Абрахам 72 дахь минутад тус тус гоолджээ.  

Тэгвэл гуравдугаар байрт бичигдэж байсан "Лестер" клуб "Арсенал"-ын талбайд зочилж, 1:1-ээр тэнцсэнээр хоёр оноо алдлаа. Ингэснээр 59 оноотой болж, дөрөвдүгээр байр руу ухарлаа. Тоглолтын 21 дэх минутад Обамеянг гоолдсон бол Варди 84 дэх минутад тэнцүүлжээ. Ингэснээр Варди 22 гоолтой болсон бол Обамеянг 20-ыг оруулаад байна. 

"Лестер" клубын хувьд үлдсэн 4 тойрогт "Шеффилд", "Тоттенхэм", "Манчестер Юнайтед" гэсэн багуудтай тоглоно.  Энэ тоглолтуудаас оноо алдах юм бол ирэх жил аваргуудын лигт оролцох мөрөөдөл нь талаар болно. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.