|
Видео

Шинэ мэдээ

Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

 


Дэлхийн олон улсад тархаад буй "Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтийг цуглуулахгүйгээр  иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж буй. 

Мөн цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан баяр наадмыг зохион байгуулах "түр журам”-ыг баталсан юм. Түр журмын хүрээнд үндэсний их баярын нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлэх юм. Энэ жилийн баяр наадмын нээлтийн тасалбар болон наадмын талбай руу нэвтрэхэд олгодог автомашины зөвшөөрлийг худалдаанд гаргахгүй юм. Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа явуулах зөвшөөрлийг олгохгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler