|
Видео

Шинэ мэдээ

Д.Сарангэрэл: ХӨСҮТ өнөөдөр 3 дахь лаборатороо нээлээ

Д.Сарангэрэл: ХӨСҮТ өнөөдөр 3 дахь лаборатороо нээлээ

 


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Манай өвчтнүүд дээд тал нь 52, доод тал нь 14 хоног эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 15537 хүнд шинжилгээ хийжээ. 44 хүнийг эмчилж гаргаад байна. Мөн ХӨСҮТ маань өнөөдөр 3 дахь лаборатороо нээлээ. Энгийнээр тайлбарлавал энэ лаборатори тухайн хүн коронавирусээр өвдөөд эдгэж үү, дархлал тогтож уу, дархлааны хариу урвал зэргийг тодорхойлох боломжтой боллоо. Амбу дарга маань тусгаарлах хугацааг 21 хоног болгох санал УОКомисст оруулж батлуулсан нь ямар оновчтой шийдвэр байсанд баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ мундаг хүн, хүн амын дунд халдвар гарахаас сэргийлэн санаа зовж буй мэргэжлийн олон хүний нэг билээ. Доктор маань 18 дахь хоногт халдвар илэрсэн явдалд санаа зовнижээ. 3 дахь лабортори олон зүйлийг тодорхой болгоно хэмээн ХӨСҮТ-ийнхэн маань баяртай байна" хэмээв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler