|
Видео

Шинэ мэдээ

Б.Ууганбаяр: Тусгаарлах байрнаас гарч, хууль тогтоомжийн дэглэм зөрчсөн иргэдтэй хатуу ярина

Б.Ууганбаяр: Тусгаарлах байрнаас гарч, хууль тогтоомжийн дэглэм зөрчсөн иргэдтэй хатуу ярина

 


Улсын онцгой комиссын шуурхайн штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр " Өнөөдрийн байдлаар 2516 хүн тусгаарлалтад байна.Харин сүүлийн тав хоногийн дотор 150 орчим хүн тусгаарлах байрнаас гарсан. Эдгээр тусгаарлалтаас гарсан иргэд гэртээ дэглэм сахих ёстой. Гэтэл тусгаарлалтаас гарсан иргэд архидан согтуурах тохиолдол гарч байна. 

Тухайлбал, Сэлэнгээс Улаанбаатар хотод ирсэн нэг нөхөр байна. Хоёр гурван хоног архидан согтуурлаа. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Холбогдох арга хэмжээ авна. Хатуу ярина. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Олон дахин сануулж хэлж байхад дэглэм зөрчих үйлдэл гарсаар байна.

Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаа шиг халдварын далд үе нь байвал яах вэ. Энэ асуудлыг ойлгохгүй хүмүүс байна. Тэдэнтэй хатуухан ярина гэдгээ хэлье" гэсэн юм. 

Дөрөвдүгээр сарын 2,3,4-ний өдрүүдэд тусгай үүргийн онгоцоор ирэх 750 иргэнийг нэг, нэгээр нь 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан . Харин одоогоор тусгаарлалтад 360 орчим хүнийг хүлээж авах боломжтой байгаа аж.

Тиймээс өнөөдөр Улсын Онцгой комиссын удирдлагууд томоохон зочид буудлуудын эзэдтэй уулзаж, буудлуудыг тусгаарлах байр болгож ашиглах саналаа хэлсэн байна. 

Fact.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler