|
Видео

Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр албажиж гарсны дараа Б.Амархүүг хорих ангид хуваарилна

 

Шүүхийн шийдвэр албажиж гарсны дараа Б.Амархүүг хорих ангид хуваарилна

 

Улсын дээд шүүхийн өчигдрийн хуралдаанаар дуучин Б.Амархүүд оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэсэн юм. 

Улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. 

Харин энэ хугацаанд гадуур батлан даалтад байсан Б.Амархүүг дээд шүүхийн шийдвэр гармагц цагдан хорьжээ. Тодруулбал, өчигдөр Улсын дээд шүүхийн шийдвэр гарсны дараа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 

Улсын дээд шүүхийн шийдвэр албажиж гарах хүртэл тус цагдан хорих ангид саатуулагдах бөгөөд шийдвэр гарсны дараа хорих ангид хуваарилагдах аж. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.