| |
Дундговь аймагт “Монгол хүн байна даа...” аяныг хэрэгжүүлж эхэллээ.
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Цэрэннямын санаачилгаар тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн сүлжээний админуудын төлөөллийг оролцуулан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр COVID-19 шинэ төрлийн корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд үнэн бодит мэдээллийг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын үр дүнд "Монгол хүн байна даа...” аяныг хэрэгжүүлж эхэллээ. Аянд нэгдэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд нийгэмд тулгамдаад байгаа айдсыг эерэг зүгт нь хандуулах, үнэн зөв мэдээлэл хүргээд зогсохгүй, зөв үлгэрлэлийг өсвөр насныханд түгээх зорилготой юм.
ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР