|
Видео

Шинэ мэдээ

Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа иргэдийг орон сууцанд оруулах нь яасан юм

 

Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа иргэдийг орон сууцанд оруулах нь яасан юм

 

Сонгууль хаяанд ирлээ. Улстөрд суудалтай болон суудалгүй намуудын сонгуульд өрсөлдөх гол бичиг баримт нь "Мөрийн хөтөлбөр” байдаг. БНН-ын хувьд бусад нь хуулчихдаг учраас мөрийн хөтөлбөрөө нууцалж байгаа аж. Мөн ганц нэгэн намын олон нийтэд өгч буй мессеж, тэдний сэтгэлийг татаж буй үйлдлийн шүүмжлэлийг ч яриандаа хавчуулахаа мартсангүй.

Тэрбээр "Өнөөдрийн энэ хямрал, сүйрлээс аврах хөтөлбөрөө аль хэдийн бэлэн болгосон. Одоохондоо хэлэх цаг нь биш. Бид хэлчихвэл бусад нь тоть шиг дуурайчихдаг юм. Н.Энхбаяраас эхлээд иргэдийг орон сууцанд оруулна гээд яриад байгаа биз дээ. Тийм л сүрхий байсан юм бол Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа оруулах нь яасан юм.

МАХН гэлтгүй бусад нам нь ч гэсэн иргэдийг орон сууцтай болгоно гэж молиго үмхүүлдэг биз дээ. Тэгээд амьдрал дээр хэрэгжсэн нь хаана байна. Бүх нам л ард түмнийг байгалийн баялгийнх нь эзэн болгож, ашиг хүртээнэ гэдэг. Өнөөдрийг хүртэл хуваарилсан ашиг нь хаана байна. Ер нь сонгууль бүрээр амласан намуудын амлалтын юу нь биелэгдэв гэдгийг ард түмэн эргэж дүгнэх цаг нь болсон. Ажилтай, орлоготой монгол болгоно гэсэн хааччихав, ашиг орлогоо бүгдээрээ хуваана гэсэн бас хааччихав. Өнгөрсөн 20 жил ингэж л амласан, нэгийг нь ч биелүүлээгүй” хэмээн ярьжээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler