|
Видео

Шинэ мэдээ

“47 дугаар сургуулийн сурагчид мантуун буузнаас ХОРДСОН байж БОЛЗОШГҮЙ“

 

“47 дугаар сургуулийн сурагчид мантуун буузнаас ХОРДСОН байж БОЛЗОШГҮЙ“

 

Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн сурагчид сургуулийнхаа цайны газрын хоолонд хорджээ.

Тодруулбал, тус сургуулийн долдугаар ангийнхан бүлгээрээ, мөн зарим нэг сурагчид сургуулийнхаа цайны газрын хоолонд хордсон байна. Одоогоор тэдгээр сурагчдын нэг нь хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад хүүхдүүд ХӨСҮТ-т шаардлагатай шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар сурагчид сургуулийнхаа цайны газраас бантуун бууз авч идсэн байна.

Яг одоогийн байдлаар хүүхдүүд чухам юунаас болж хордсон эсэхийг тогтоохоор тус сургууль дээр албаныхан ажиллаж байгаа аж.

Arslan.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.