|
Видео

Шинэ мэдээ

Эх дагинын сүмд борооны аюул нүүрлээд байна

 

Эх дагинын сүмд борооны аюул нүүрлээд байна

 

ПАРИС. /BBC/. Өнгөрсөн долоо хоногт гал түймэр дэгдсэн Парисын Эх дагинын сүмийг борооноос хамгаалахаар Францын архитекторууд ажиллаж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, Парис хотод лхагва гарагт бороо орох төлөвтэй байгаа бөгөөд пүрэв гарагт мөн үргэлжлэн орж магадгүй ажээ. 800 жилийн түүхтэй сүмийн барилга хүчтэй аадар борооны улмаас дахин сүйдэж болзошгүй хэмээн архитекторууд санаа зовниж байна.

"Сүмийг ус нэвтрүүлдэггүй материалаар хучих нэн шаардлагатай байна. Дамнууруудыг хэдийнэ бэлдсэн бөгөөд материалыг авчирч байгаа” гэж Эх дагинын сүмийн ахлах архитектор Филипп Вильнёв "BFMTV” сувагт мэдээлжээ. Үүний зэрэгцээ түүхийн дурсгалт уран барилгын дээр аварга том "шүхэр” байрлуулахаар төлөвлөж байгаа хэдий ч хараахан бэлэн болоогүй байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 15-ны орой Эх дагинын сүмд дэгдсэн гал түймрийн улмаас сүмийн орой болон дээврийн гуравны хоёр хэсэг сүйдсэн юм. Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Парис хотын бэлгэ тэмдэг болсон байгууламжийг таван жилийн дотор улам үзэсгэлэнтэй болгоно хэмээн мэдэгдсэн билээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler