| |
С.Чинзориг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 онд 420.000 төгрөг байхаар тогтоосон
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрээр энэхүү асуудал шийдэгдсэн байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 916.0 мянган төгрөгт хүрч, 2014 оны түвшингээс 27.5 хувиар нэмэгдсэн. Цалин нэмэгдүүлэх хоёр удаагийн арга хэмжээгээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин дунджаар 20.0 хувиар өссөн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг ахиулан шинэчлэх болон цалин нэмэгдүүлэх хоё арга замаар төрийн албан хаагчдын сарын цалин, орлогыг нэмлээ.
Түүнчлэн МҮЭХ, МАОЭНХ-той хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320000 төгрөг, 2020 онд 420000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоолоо.
Мөн даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд гурван сараар нэмж 65 насанд хүргэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэн баталлаа” гэсэн юм.
Б.Аз