|
Видео

Шинэ мэдээ

“Хятад орныг танин мэдэх”- Хятадын Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

“Хятад орныг танин мэдэх”- Хятадын Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

"Хятад орныг танин мэдэх”- Хятадын Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд ирэх есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн соёл аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болоод манай улсын хэвлэл мэдээллийн байгууллага хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн хоёр улсын элчин сайдын яамдууд болоод бусад холбогдох байгууллагууд оролцон зохион байгуулах гэнэ..

 

Уг арга хэмжээг зохион байгуулж байгаагийн зорилго нь хоёр улсын удирдлага нарын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголт болон Хятад монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлын үзэл санааг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн манай улсын иргэд Хятадын соёлтай танилцах, хүмүүнлэгийн харилцааг бататгах болоод хоёр улсын найрамдлыг зузаатгахад оршиж байна.

Соёл аялал жуулчлалын өдрүүдэд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, хоёр улсын умч нарын үнэгүй үзлэг оношилгоо, тэмцээн уралдаан гэх мэт өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх таван өдрийн цогц арга хэмжээ болох юм.

 

 

Бэлтгэсэн: М.Март

Эх сурвалж: TUR.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler