|
Видео

Шинэ мэдээ

Замын хөдөлгөөний ачаалал бага үед жолооч нар хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

Замын хөдөлгөөний ачаалал бага үед жолооч нар хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бол нийслэл хотын хувьд эдгээр өдрүүдэд замын ачаалал, хөдөлгөөн харьцангуй сийрэг байна.

Замын хөдөлгөөний ачаалал бага, хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас зам тээврийн осолд холбогдож, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой, сахилга соёлтой оролцохыг анхааруулж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler