|
Видео

Шинэ мэдээ

Өрөөндөө хутгалуулсан гэх Б.Амартүвшин хэн байв?

Өрөөндөө хутгалуулсан гэх Б.Амартүвшин хэн байв?

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Амартүвшинг өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг хэн, юуны учир хутгалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж буй юм байна. Б.Амартүвшинг хутгалуулсан тухай дуудлагыг тус дүүргийн тамгын газрын ажилчид цагдаагийн байгууллагад өгчээ. Түүнийг яаралтай тусламжийнхан эмнэлэг рүү авч явсан байна. Тэрээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг ажээ. Цагдаагийн байгууллагаас Б.Амартүвшин даргыг хутгалсан иргэн 64 настай хүн байсан гэдгийг хэлж байна. Улмаар 14 цагаас албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ.

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler