|
Видео

Шинэ мэдээ

Өвөрхангайн зохиолчид 60 жилээ тэмдэглэж байна


Өвөрхангай аймгийн Утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдаад 60 жилийн нүүр үзэж байна. Болор цомын эзэн Б.Ичинхорлоо, Л.Моломжамц гээд олон авьяаслаг яруу найрагчдыг төрүүлэн гаргасан "Арвайн хүрээ” нэдлийнхэн түүхэн ойгоо томоохон ажил үйлсээр угтаж байгаа юм.

Тухайлбал тус нэгдлээс төрөн гарсан нэр бүхий уран бүтээлчдийн тухай цуврал хөрөг нийтлэл, нэвтрүүлгүүдийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрүүлж, шүлэг, утга зохиол сонирхогч хүүхэд, залуусыг нэгтгэсэн дугуйлан ажиллуулж байгаа ба Утга зохиолын нэгдэлд байсан зохиолч, сэтгүүлч нар долоо хоног тутамд уулзаж утга, уран зохиолыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мөн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Өвөрхангайн өсвөрийн яруу найрагч хүүхдүүдтэй уулзаж, шүлэгтэй нь танилцан зөвлөгөө өгсөн бол Утга зохиолын нэгдлийн гишүүд бүх сумдаар тойрч уншигч, зохиолчдын уулзалтыг зохион байгуулж байна. Ойн хүрээнд Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит яруу найргийн наадмыг 11 сард улсын хэмжээнд зохион байгуулах юм. Уг наадам нь Болор цом наадамтай тэнцэхүйц өргөн хүрээнд болох ба цаашид жил бүр зохиогдох төлөвлөгөөтэй байгаа аж.

Утга зохиолын нэгдлийн үүсч байгуулагдсаны түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Монголын Зохиолчдын Эвлэл, Өвөрхангай аймгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагч, сэтгүүлчид томоохон тус дэм болж байгааг нэгдлийн тэргүүн, зохиолч, сэтгүүлч На Пүрэв хэлж байлаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler