| |
Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ хуримын өдрөө товложээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Суданд энхийг сахиулах үйлст оролцоод эх орондоо ирэх үеэр түүний найз бүсгүй анх удаа олны өмнө ил гарсан билээ.
Тэр явдлын дараа хэрэгт дуртай зарим нь Ч.Ариунжаргал хэмээх энэхүү эгэл даруухан бүсгүйг хаанахын хэний охин болохыг мэдэхсэн гэхээс нойр нь хүрэхгүй байсан гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй. Гэвч ар араасаа цуврах олон дуулиануудын дунд энэхүү хэрэг явдал бага зэрэг бүдгэрч эхэлсэн Ерөнхийлөгчийн хүүгийн хуримын зарыг битүүхэн хүлээж байгаа хүн ч цөөнгүй бий.
Тэгвэл хүн бүр баяр наадмын бэлтгэлээ базааж, үндэсний их баяраа сэтгэл догдлон хүлээж байх тэр л завгүй өдрүүдэд Ерөнхийлөгч ирээдүйн бэрдээ сүйн бэлэг хүргүүлээд амжжээ. Өөрөөр хэлбэл, Э.Эрдэнэ найз бүсгүйтэйгээ албан ёсоор сүй тавьж, наадмын дараа хуримаа хийхээр бэлтгэж байна.
Түүний сүйт бүсгүй Ч.Ариунжаргал нь "Суурь” компанийн захирал Чинболдын охин. Чинболд, Ц.элбэгдорж хоёрын хувьд эртний сайн найзууд бөгөөд одоогоос 20 гаруй жилийн тэртээ хаяа залган амьдардаг байжээ. Харин сайн найзуудын хүүхдүүд болох Э.Эрдэнэ, Ч.Ариунжаргал нар ухаан орсон цагаасаа л нөхөрлөж эхэлсэн бөгөөд нэг цэцэрлэгт явж, улмаар АНУ-д ч хамтдаа суралцсан байна.
Энэ ч утгаараа тэдний үерхлийг эцэг, эхчүүд ихэд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хүү хэдхэн хоногийн өмнө найз бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэн, хуримын өдрөө товложээ. Тэгэхээр намрын эхний сартай зэрэгцэн олны чихийг мялаадаг олон хурим найрын эхлэлийг Ерөнхийлөгчийн хүүгийн хурим тавьж магадгүй нь бололтой.
www.mnews.mn