| |
Г.Эрдэнэчимэг "хойч" үеийнхэндээ монгол уламжлалаа өвлүүлэхээр хөдөлмөрлөж явна
С.Жавхлангийн халамжит хайртай гэргий дуучин Г.Эрдэнэчимэг оёдлын цех ажиллуулахаар болж уртын болон ардын урлагийг хүмүүст заах их ажилд шамдан орох гэж буй тухай дуулгаж байсан. Тэгвэл тэрбээр уртын дуу болон бие биелгээ сурах хүсэлтэй хүмүүсийн санаа оноог асууж байсан нь ажил хэрэг болжээ. Өдгөө "Монголоороо" төвиийнхөө үүдийг нээж хэдийнээ үйлэнд уран, найранд дуутай хүмүүсийг төрүүлсээр байна.
Уртын дуугаараа олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан бүсгүй маань ханьтайгаа хамтран хэд хэдэн зохиолын дуу дуулж бяцхан үрсээ клипэндээ тоглуулаад авсан. "Ээж нь сэтгэлээ шингээж, оёх тоолондоо миний охин мундаг, ухаантай хүн болоосой" гэж оёдог гэж охиндоо хэлж урладаг. Багаасаа зургаан настайдаа үнээ сааж сурсан. Мэдээ орсон цагаасаа монгол ахуйдаа дассан болохоор үүндээ хайртай" хэмээн өөрийн сэтгэлийн үгээ хуваалцаж байсан. Тиймдээ ч хойч үедээ монгол ахуйн ёс заншилаасаа сургаж өвлүүлэхээр хөдөлмөрлөж явна.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6