|
Видео

Шинэ мэдээ

Хар тамхины хэргээр баригдсан прокурорын нэг нь тагнуулын ажилтан байжээ

Хууль сахиулах үүрэгтэй, төрийн нэрийн өмнөөс яллах байр суурьтай шүүх хуралдаанд оролдцдог прокурор хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг одоо ч олны анхаарлыг татсаар байна. Хар тамхины хэрэгт сэрдэгдэн УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст Тээврийн прокурорын хяналтын газрын прокурор Х.Тамирын аав нь УИХ-ын гишүүн асан, дүү нь шүүхийн байгууллагад шүүгчээр ажилладаг нь хэрэг замхрах вий гэсэн хардлагыг ч төрүүлж байгаа юм.

 Х.Тамиртай хамт баригдсан бас нэг хуулийн байгууллагын ажилтан байсан нь хэн бэ гэдэгт иргэд анхаарлаа хандуулж, олны сонирлыг татаж байсан. Тэгвэл Х.Тамиртай хамт баригдсан иргэн Тагнуулийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан гэгч аж. Тэд их сургуулийн нэг анги бөгөөд хар тамхи худалдан авахаар Чойрт очоод ийнхүү үйлдэл дээрээ баригджээ.

Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, төрсөн дүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч Х.И гэдгийг мэдээлсэн. Харин Б.Амарбаясгалан нь Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан аж. Юутай ч хуулийнхан холбогдсон энэхүү хэрэгт олон түмэн анхаарлаа хандуулж, хэрхэн шударга шийдвэрлэхийг харж байна. Нөгөө талаараа хуулийнхан өөрсдөө хар тамхины хэрэгт холбогдсон нь манай улсад цагаан тахлын тархац аюулын хэмжээнд очжээ гэх айдсыг төрүүлж байна.

zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler