| |
Видео
Шинэ мэдээ
Ариун явдал уу? Мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын хэсэг гишүүд гишүүд
мөрийтэй тоглож байгаад баригдсан нь хэвлэлийнхний анхаарлын төвд байсан юм. Эл Хуулиараа бол Төрийн өндөр албан тушаалтан мөрийтэй тоглохыг хориглосон. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Зоригт өнгөрсөн арваннэгдүгээр сарын
23-нд "Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ
эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг.
Эрхэм гишүүн Д.Зоригттой хамт "Макс” группийн захирал Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт байсан гэдэг.
Тэгвэл хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон талаар эх сурвалж мэдээллээ.