![]() |
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
Дүүжин замын тээвэр төслийн нөлөөллийн бүсэд хамаарагдах аж ахуйн нэгж болон иргэдэд мэдээлэл хүргэх, тэдний саналыг сонсох уулзалт хэлэлцүүлэгт оролцсон Баянгол дүүргийн 29, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл дэмжжээ.
Харин уг төслийг хэрэгжүүлэгч нэгжээс иргэд хэд хэдэн зүйлсэд анхаарч ажиллахыг шаардсан байна. Тодруулбал Францаас стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд орж ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Гэвч нөгөөтэйгүүр шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлж нэвтрүүлэхдээ төсөвтөө тааруулж, цаг хугацаандаа, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг угсралт болон ашиглалтын шатандаа анхаарч ажиллах шаардлагыг тавьжээ.
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо нь Өнөр хорооллын, Хан-Уул дүүргийн 23 дүгээр хороо нь дүүжин тээврийн Яармаг Арцат талын буудал байх юм байна.
Дүүжин тээврийн барилга угсралтыг 2025 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж буй. Уг тайланд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.8-т "төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл"-ийг тусгана гэж заасны дагуу төслийн нөлөөлөлд хамаарагдах нутгийн иргэд буюу Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Хан Уул дүүргийн 4, 23 дугаар хорооны иргэдтэй нийтийн уулзалтыг зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд ирүүлсэн саналыг тайланд тусгах аж.
![](/templates/kingnews/images/logo.png)