|
Видео

Шинэ мэдээ

Т.Мөнхсайхан: Нас баралтын шалтгааны 17 хувь нь тамхинаас болж байна

Т.Мөнхсайхан: Нас баралтын шалтгааны 17 хувь нь тамхинаас болж байна

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан электрон болон янжуур тамхины талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Манай улсын янжуур тамхины хэрэглээ жил бүр өсөж явсан. Үүнийг бууруулж чадаагүй байтал электрон тамхины хэрэглээ манай улсад их өндөр болж байна. Ялангуяа, хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийн дунд өндөр болж байгаа талаар судалгаагаар гараад байна. Электрон тамхины хэрэглээг бусад улсуудаас бууруулах бодлогын янз бүрийн арга хэмжээг авч байна. Зарим улсад энэ тамхийг бүр мөсөн хориглож байна. Ингэснээр янжуур тамхины хэрэглээ нэмэгдэх сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Зарим улсууд электрон тамхины татварыг нэмэх, хэсэгчлэн хориглох, худалдаалах цэгүүдийг багасгах үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч электрон тамхины хэрэглээ дэлхий нийтэд нэмэгдсээр байна. Манай улсын хувьд янжуур тамхи, электрон тамхины хэрэглээ аль аль нь нэмэгдэж байна. Бид электрон тамхи, янжуур тамхины аль, аль хэрэглээг бууруулах зөв зүйтэй бодлогыг, хуулийг батлах хэрэгтэй байна. Янжуур тамхи дээр жил бүр онцгой албан татварыг нэмэгдүүлж явснаар тамхины хэрэглээг бууруулдаг олон улсын туршлага бий. Манай улс өнгөрсөн хугацаанд нэг ширхэг янжуур дээр жилдээ нэг төгрөг нэмэгдэж байгаа. Онцгой албан татвараар. Энэ нь эргээд янжуур тамхины хэрэглээг бууруулах биш дэмжих бодлого яваад байна. Электрон тамхи бол электрон бараа гэж орж ирдэг, ямар нэг онцгой албан татвар ноогдуулдаггүй. Аль алин дээр нь татварын бодлогыг явуулах ёстой. Хамгийн үр дүн сайтай арга бол онцгой албан татвар ногдуулах.

Электрон тамхийг хуульчилж өгөхгүй бол үр дүн гарахгүй. Янжуур тамхинаас электрон тамхи хор хөнөөл багатай гэдэг зүйл явдаг. Гэтэл өнөөдөр нэг хүн электрон тамхиар дамжиж янжуур тамхинаас гарч байгаа бол цаана нь насан туршдаа хэзээ ч тамхи татахгүй байсан хүүхэд залуус, эмэгтэйчүүд янжуур тамхинд орж байгаа нь тогтоогдсон. Янжуур тамхины хэрэглээ электрон тамхи гарч ирснээр 18-15 болж багассан.  Эсрэгээрээ эмэгтэйчүүдийн хэрэглээ 4 дахин өссөн. Нас баралтын шалтгааны 17 хувь нь тамхинаас болж байна. Хорт хавдрын 30 хувь нь тамхинаас болж байна" гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler