|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32
22-01-2025, 18:29
22-01-2025, 18:25

Хятад хэл-Амьдралын минь халуун дулаан илч

Хятад хэл-Амьдралын минь халуун дулаан илч

 

Энэ жил та амьдралдаа Хятад хэлийг хэр их хэрэглэсэн бэ? "Хятад хэл миний амьдралд өнгө нэмсэн", "Хятад хэл миний амьдралыг өөрчилсөн", "Хятад үсэг бичихэд хэцүү ч би илүү гоё сайхан бичмээр байна”...... Хилийн чанадад хятад хэл сурч буй оюутнуудын хариулт өөр өөр байдаг ч хятад хэл сурах нь сайн сайхныг авчирдаг гэдэгтэй тэд бүгд санал нийлж байна.

Хятад хэл бидний амьдралд гэрэл гэгээ нэмсэн

2024 оны 10-р сард болсон 4 дэх удаагийн дэлхийн "Хятад хэлний гүүр" бага сургуулийн Хятад хэлний тэмцээнд Их Британийн Ю Зижун дэлхийн болон Европын аваргаар шалгарч, мөн "Уран илтгэгчийн шилдэг шагнал" хүртжээ.

12 настай Ю Зижун хятад хэлийг 10 орчим жил сурч байна. Тэрээр хятад хэл сурснаа "Ер бусын гайхалтай үйл явдал" хэмээн дүрсэлжээ.

- Ирээдүйд би Хятад хэлийг улам сайн сурснаараа хүн бүхний танил болох болно. Хятад хэл сайн сурсан тэр шаргал үстэй залуу би байх болно гэж Чи Зижун хэлсэн юм.

Түүний дүү Ю Зиюань 9 настай. Гурав дахь удаагийн дэлхийн Хятад хэлний гүүр" бага сургуулийн хятад хэлний тэмцээний “Уран илтгэгчийн шагнал"-ын эзэн бөгөөд ахтайгаа адил хятад хэл, хятадын соёлд дуртай нэгэн. Түүний хятад хэлний түвшин ч мөн адил маш сайн.

- Ах маань хүмүүстэй хятад хэлээр ярилцаж байхыг харах болгондоо би маш их бахархдаг. Би бас түүн шиг хятад хэлийг сайн сурч хятад хэлээр чөлөөтэй ярьж, Хятадын соёлын нууцыг тайлж, зугаатай хөгжилтэй зүйлсийг судлахыг хүсдэг гэж Ю Зиюань хэлэв.

АНУ-ын төв баруун бүс нутгийн найман бага, дунд сургуулийн сурагчид 4 дэх удаагийн АНУ-ын төв баруун бүс нутгийн “Хятад хэлний гүүр” дунд, бага сургуулийн хятад хэлний тэмцээнд оролцлоо. Гэрэл зургийг: Синьхуа Агентлагийн сурвалжлагч СЮ ЖИН

Ю Зижун, Ю Зиюань хоёрын хятад хэл сурсан нь тэдний гэр бүлтэй салшгүй холбоотой бөгөөд эцэг эх нь хятад хэл сурахыг тууштай дэмждэг хүмүүс байсан юм. Эцэг эхийн хувьд тэд хятад хэл сурах нь Хятадыг судлах үүд хаалгыг нээж өгөөд зогсохгүй хүүхдүүдэд дэлхийн асар их боломжуудыг нээхийн зэрэгцээ өөр өөр соёл иргэншлийг хүндэтгэх боломжийг олгодог ид шидийн түлхүүр гэж үздэг хүмүүс юм.

- Хэл сурна гэдэг үг үсэг, дүрэм тогтоох төдий биш, харин цоо шинэ ертөнцийг харах боломж нээж байгаатай адил юм гэж ах, дүү хоёр ярилаа. Тэд хэзээ нэгэн өдөр Хятадад очиж Хятадын соёл, зан үйлтэй танилцаж, хятадын тухай гайхамшигтай, сонирхолтой үлгэрүүдээс уншиж бас бичихийг мөрөөддөг.

Өвлөн уламжилсан нь

Гадаадад амьдарч буй Хятад эцэг эхүүд, мөн хүүхдүүд нь Хятадын соёлыг ойлгож, өвлөн авахыг хүсдэг бөгөөд хятад хэл сурах нь энэ хүслийг нь биелүүлэхэд чухал гүүр болдог. Хятад хэл сурах явцад хятад эцэг эхтэй гадаадын өсвөр насны хүүхдүүд Хятадын соёлыг гүн гүнзгий ойлгох, хүлээн авах үүд хаалгыг нээж өгдөг.

Ван Сүжи бол Нидерландын Даньхуа соёл, боловсролын төвийн оюутан. Хятад хэл сурах нь түүний амьдралын маш чухал хэсэг юм.

- Би Нидерландад төрсөн, эцэг эх маань хятад хүмүүс. Миний амьдрал олон янзын өнгө төрхтэй. Тэр тусмаа амьдралаас маань Хятад хэл түүх, соёлын анхилуун үнэр ханхалж байх шиг онцгой содон сайхан санагддаг гэж Ван Сүжи хэлэв.

Ван Сүжи гэртээ хятад хэлээр байнга ярьдаг учраас хятад хэлийг тусгайлан сурах шаардлагагүй гэж боддог.

- Аав ээж хоёр маань хятад хэл бол зөвхөн хэл төдийгүй намайг төрөлх нутгийн соёл, түүх, нийгэмтэй холбосон алтан шижим юм гэж ярьдаг бөгөөд хятад хэлээ сайн сурах хэрэгтэй гэж байнга захидаг. Тиймээс хагас сайн өдөр бүр би хятад сургуульд явдаг байсан гэж сонирхууллаа.

Системтэй суралцсанаар Ван Сүжи хятад хэлний нууцыг аажмаар ойлгож, хятад үсэг бичиг сурч, хятад хэлний түвшнээ ихээхэн дээшлүүлжээ.

Ван Сүжи (зүүн талаас дөрөв дэх нь)  Нидерландын Даньхуа соёлын боловсролын төвд хятад хэл сурч, дараа нь тус төвд туслах багшаар ажиллаж байна. Гэрэл зургийг ярилцлага өгөгч 

- Хамгийн гол нь миний бодлоор харь улсад хятад хэл сурах нь надад эх орны минь тухай сайн сайхан мэдрэмжийг өгдөг гэж хэлэв.

- Хятад хэл миний амьдралд өнгө нэмсэн гэж хэлж болно. Би бичсэн хятад үсэг, уншсан хятад ном бүрээсээ төрөлх нутагтайгаа холбогдох халуун дулаан мэдрэмжийг авдаг. Хятад хэл надад халуун дулаан санагдаж, эх нутагтаа харих харгуй дардан замыг нь зааж өгсөн юм ярилаа.

Шаньдүн Политехникийн Мэргэжлийн Коллеж Киншаса нийслэлтэй Конго Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хятад хэлний сургалт явуулав. Гэрэл зургийг: Шаньдүн Политехникийн Мэргэжлийн Коллеж  

Одоо Ван Сүжигийн бахархдаг зүйл бол тэрээр өдгөө Даньхуа соёл, боловсролын төвийн туслах багшийн ажилд шинээр орсон явдал юм. Тэрээр багшийн туслахаар ажиллах явцдаа хятад хэлэнд хоббитой халуун сэтгэлээ улам олон оюутнуудад түгээж байна.

Өөрчлөлт гарав

Хилийн чанадад хятад хэл сурах нь мэдлэгээ тэлээд зогсохгүй ажил эрхлэлт, амьдралд нь бодит эерэг өөрчлөлт авчирдаг.

Расс Кенид жирийн гэр бүлд төрсөн бөгөөд ахлах сургуульд байхдаа гадаад хэл сурахыг хүссэн.

- Кени улсад Хятад компаниудын тоо улам нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр компаниудад ажиллах нь сайн сонголт юм гэж ээж нь түүнд хятад хэл сурахыг зөвлөжээ. Расс бас кино, баримтат киноноос Хятадын тухай их зүйл ойлгож мэдсэн бөгөөд Хятадын соёлыг маш их сонирхдог болжээ. Яг тэр үед Найробийн Их Сургууль Африк дахь анхны Күнзийн институтийг байгуулж байсантай таарсан бөгөөд Расс нэр бүртгүүлсэн байна. 2005 оны 12-р сард Күнзийн институт байгуулагдахад Расс тус Күнзийн институтийн анхны оюутнуудын нэг болжээ.

Нэг жилийн дараа 2006 онд болсон дэлхийн "Хятад хэлний гүүр" их сургуулийн оюутны Хятад хэлний тэмцээнд Расс амжилттай оролцсон юм.

- Энэ нь надад маш их урам өгсөн. Бусад орны хүмүүс хятад хэлээр маш сайн ярьж буйг хараад би ч гэсэн чадах ёстой гэж боддог байсан. Ийм учраас илүү шаргуу сурах хэрэгтэй гэж бодсон юм гэж Расс хэлэв.

Хятадад болсон “Хятад хэлний гүүр”-ийн тэмцээнд оролцсон нь Рассийн амьдралын замналыг өөрчилж, тэрээр тэтгэлгээр Тяньжин Багшийн Их Сургуульд бакалаврын зэрэг хамгаалж, дараа нь магистрын зэрэг хамгаалсан байна. 2014 онд Кени рүү буцаж, Найробийн Их Сургуулийн Күнзийн институтэд багшаар ажиллав. Расс 2019 онд докторын зэрэг хамгаалахаар Тяньжин Багшийн Их Сургуульд дахин суралцсан байна.

Найробийн Их Сургуулийн Күнзийн институтэд Расс шиг хятад хэл сурснаар амьдралаа өөрчилсөн оюутан олон байдаг. Судалгаанаас үзвэл сүүлийн 20 жилд Күнзийн институтэд бүртгүүлсэн оюутнуудын нийт тоо 22181-д хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь орон нутгийн эдийн засгийн бүтээн байгуулалт, боловсрол, соёлын салбарт ажиллаж байна.

Саудын Арабын нийслэл Рияд хотод оюутнууд Принс Султаны Их Сургуулийн Күнзийн институтэд хятад хэлний авиа сурч байна.  Гэрэл зургийг: Синьхуа мэдээний агентлагийн сурвалжлагч ВАН ХАЙЖӨҮ

Харилцан суралцав

Хэл бол соёлын өв уламжлал, хөгжлийн чухал тээгч. Мөн санаа бодлоо илэрхийлэх, сэтгэл сэтгэлээ ойлголцох харилцааны гүүр, улс орнуудын харилцан ойлголцох түлхүүр юм. Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн яруу тансаг хэлнүүдийн нэг болох хятад хэл нь соёл иргэншил хоорондын харилцаа холбооны гүүр төдийгүй соёл иргэншил, хүмүүс хоорондын хэлхээ холбоо, харилцан суралцахад эрч хүч нэмсэн юм.

2010 онд НҮБ-ын Олон нийтийн мэдээллийн алба НҮБ-ын хэлний өдрийг зохион байгуулахаар зарлаж, албан ёсны зургаан хэлийг НҮБ-д тэгш ашиглахыг санаачилсан байдаг. Тэдгээрийн дотор “Хятад үсэг бичгийн өдөр”-ийг Хятадын билгийн тооллын Сарны зурхайн 24 бага улирлын “Тариалангийн хур” өдөрт тэмдэглэхээр тогтов.

"НҮБ-ын Хятад үсэг бичгийн өдөр"-ийг тохиолдуулан 2020 оноос эхлэн Хятадын болон гадаад хэлний солилцоо хамтын ажиллагааны төв дэлхийн түншүүдтэйгээ хамтран "Хятад үсэг бичгийн өдөр"-ийг НҮБ-ын цар хүрээнээс аажим аажмаар дэлхий дахинд Хятад үсэг бчигийн өдөрлөгийг нийтээрээ тэмдэглэх зорилт тавьж "Олон улсын Хятад үсэг бичгийн өдөр" сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн юм. Хэдхэн жилийн дотор "Олон улсын Хятад үсэг бичгийн өдөрлөг" эрчимтэй хөгжлөө.

"Олон улсын Хятад үсэг бичгийн өдөр"-ийг тэмдэглэснээс хойш Хятад болон гадаадад холбогдох талууд хамтран зохион байгуулах, хуваалцах, бие биенээсээ суралцах үзэл баримтлалын дагуу 3000 гаруй үйл ажиллагааг зохион байгуулж, 800 сая гаруй хүн оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст Хятадыг ойлгож, Хятадын соёлтой танилцах шинэ цонхыг нээж, Хятад болон гадаадын орнууд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлж, харилцан ойлголцлыг дээшлүүлэх шинэ платформыг бий болгож байгаа тухай мэдээлэл бий.

2024 оны олон улсын Хятад хэлний өдөрлөгийн үйл ажиллагааны нээлтийн өдөр Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөлийн залуу оюутнуудад зориулсан "Хятад хэлний гүүр" хаврын лагерын нээлтийн ёслол Бээжин хотноо болов. Тус хаврын лагерийн төлөөлөгч Ануд Аль Алиас:

 - 2024 он бол Хятад, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой бөгөөд АНЭУ-ийн залуу үеийн төлөөлөл болсны хувьд хятад хэл сурч, "Хятад хэлний гүүр" солилцооны хөтөлбөрт оролцсоноор Хятадын тухай илүү ойлгож мэдсэн тухайгаа хэлжээ. Улмаар цаашдаа би хятад хэлийг илүү сайн сурч, Хятад-АНЭУ-ын найрамдалд хувь нэмрээ оруулна гэж хэллээ.

Ануд Аль Алийн хятад хэл сурахаар дамжуулан Хятад болон гадаад орнуудын хоорондын нөхөрлөлийг өргөжүүлэн тэлж, хүмүүсийн хэлхээ холбоонд хувь нэмрээ оруулах ёстой гэдэг байр суурьтай хятад хэл сурч буй суралцагчид бүгд санал нэгтэй байдаг гэсэн байна.

Зүүн Хойдын Багшийн Их Сургуулийн докторын зэрэг цол хамгаалахаар суралцаж буй оюутан Шя Шюань Оросоос ирсэн бөгөөд Хятадад 10 жил суралцжээ.

- Би Хятадад ирснээс хойших 10 жилийн хугацаанд Хятадыг сонирхдог гадаадын хүн байснаасаа Хятадын соёлыг ойлгодог 'Хятад судлаач' болсон гэж Шя Шюань хэлэв.

Тэр Практик үйл ажиллагаануудад байнга оролцож, Хятадын үзэсгэлэнт гол мөрөн, уул усаар аялснаар баялаг мэдлэгийг эзэмшээд зогсохгүй Хятадын бодит байдлуудыг нүдээрээ харсан байна.

Оросын нийслэл Москвад оюутнууд “Хятад хэлний өдөр” арга хэмжээнд оролцож байна. Гэрэл зургийг: Синьхуа Агентлагийн сурвалжлагч БАЙ СЮЭЧИ

- Ирээдүйд би соёлын солилцооны сайн төлөөлөгч болж, Хятадыг хайрлах сэтгэлээ илүү олон хүнд түгээнэ гэж Шя Шюань хэлэв.

2024 онд Күнзийн институт 20 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Дэлхийн Хятадтай танилцах чухал тавцан болсны хувьд Күнзийн институт сүүлийн 20 жилийн турш үг хэл, соёлын солилцоогоор дамжуулан хүмүүс хоорондын харилцааг сайжруулан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн талархлыг хүлээсэн юм.

 

Зохиогч: Нийтлэл: ЖАО ШЯОШЯ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler