Өвөр Монголын Боомтын албанаас саяхан гадаадад нээлттэй 20 боомтынхоо 2024 оны ололт амжилтыг дүгнэжээ. Тухайлбал:
Нэгдүгээрт, Боомтын бараа тээврийн цар хэмжээ нь түүхийн шинэ амжилт тогтоож, бүтэн жилдээ 123.4 сая тонн бараа тээвэрлэсэн нь 2023 оныхоос 14.5 хувиар нэмэгдсэн дүн юм.
Хоёрдугаарт, боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо хурдтай нэмэгдэв. 2024 онд Өвөр Монголын боомтуудаар давхацсан тоогоор нийт 5 сая 110 мянган хүн зорчсон нь 2023 оныхоос 53 хувиар нэмэгдсэн дүн юм.
Гуравдугаарт, боомтын чадавх сайжирсаар байна. Жишээ нь мах, үр тариа, тэжээл зэрэг гаалийн хяналтын 19 цэгтэй болж, Монгол улс хоорондын авто замын боомтуудаар 8-аас доош суудалтай жижиг оврын тээврийн хэрэгслийг бүрэн нэвтрүүлэх болсон.
Дөрөвдүгээрт, боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжсээр байна. Одоогийн байдлаар, Манжуур, Эрээн боомтоор нийт 260 километр урт өргөн царигийн төмөр зам барьжээ.
Тавдугаарт, боомтын ухаалаг чадвар дээшилсээр байгаа тул боомтоор нэвтрэхэд зарцуулах цаг хугацааг ихээхэн богиносгов.
Зургадугаарт, боомтын эдийн засаг өдрөөс өдөр өөдлөн хөгжиж, боомт+аж үйлдвэрийн парк зэрэг нь уялдаатай хөгжлийн шинэ төлөв байдлыг бүрдүүлжээ.