|
Видео

Шинэ мэдээ

Богино бичлэгт донтсоноор түгшүүр мэдрэх СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ болж байна

Богино бичлэгт донтсоноор түгшүүр мэдрэх СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ болж байна

 

Дэлхий даяар иргэд олон нийтийн цахим сүлжээнд олон цагийг зарцуулж, ихэвчлэн видео хэлбэрээр төрөл бүрийн мэдээллийг хүлээн авч байна. Гэхдээ ихэнх нь цахим орчинд урт, удаан хугацаанд үргэлжлэх, ул суурьтай бичлэг үзэхээс илүүтэй богино хэмжээний видео, рийл, контент үзэх нь нийтлэг болжээ.

Гэвч энэ үйлдэл нь нэг л мэдэхэд хүнд хэвшмэл дадал болж, алсдаа анхаарал төвлөрөхөө болих, сэтгэл зүйн эмгэг үүсэх, цаашлаад түрэмгий ааш авиртай болгох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сошиалд байнга таардаг богино хэмжээний бичлэг, дууг цагийн хязгааргүй үзэж, сонсон, энэ төрлийн бичлэгт донтсоноор нойргүйдэх, түгшүүр мэдрэх зэрэг сэтгэцийн эмгэгт хүргэнэ.

Богино бичлэгүүд хүмүүст стресс, түгшилт, айдас, уур бухимдал төрүүлж, өөртөө болон ирээдүйдээ итгэлгүй болох гэх мэт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Эдгээр сөрөг нөлөө даамжирвал тархины гэмтэлд хүргэх, сэтгэл гутралд орох эмзэг байдлыг ч нэмэгдүүлдэг ба ялангуяа бага, дунд насны хүүхдүүд, залуучууд бага наснаасаа эхлэн гар утаснаасаа ийм бичлэг үзэж, өсөж байгаа нь ирээдүйд маш аюултай эрүүл мэндийн асуудал үүсгэж мэдэхээр байна. 

Ахмад настнуудын хувьд ч ялгаагүй цахим орчинд байнга богино бичлэг үзэх нь тархинд ачаалал үүсгэж, гэмтэлд хүргэх өндөр эрсдэлтэй. 

БНХАУ-д мини драм буюу богино бичлэг бүхий кино загваруудыг орлого өнгөрсөн онд 6.91 тэрбум ам.доллар хүрч, өндөр ашиг олжээ. Энэ нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа ч сэтгэцийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байгааг Хятадын мэргэжилтнүүд анхааруулж, бичлэгт донтох шинэ төрлийн эмгэг үүсгэж болзошгүйг сануулжээ. БНХАУ-д 1629 сурагчийг хамруулсан нэгэн судалгаагаар ахлах ангийн сурагчдын богино хугацааны бичлэгт донтсон түвшин өндөр гарсан ба энэ судалгаа хүмүүсийн нойрны чанар муудаж, нийгмийн түгшүүр нэмэгдэж байгааг илтгэн харуулжээ.

Монгол Улсын тухайд одоогоор энэ төрлийн судалгаа хараахан хийгдээгүй байна. 

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Ж.Гантулга, "Отгонтэнгэр" их сургуулийн сэтгэл судлал, нийгмийн ажлын тэнхимийн багш О.Гэрлээ нарын ярилцлагад анхаарал хандуулахыг хүсье. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler